Posts

Showing posts from 2015

Цэрэгт явуулна.

Сүүлийн үед яагаад ч юм бүү мэд ээ, үрсээ том болохоор нь цэрэгт явуулна гэж бодоод байх боллоо. Яг цагаа тулаад ирэхээр яах юм бүү мэд. Тэгэхдээ нөхөр бид 2 хааяадаа хүүхдүүдээ дулаан байранд бэлэн юман дээр өсөх болохоор амьдрлын жаахан ч гэсэн зүйлээс аз жаргал мэдэрч болдогийг мэдэхгүй мэдрэхгүй байх бий хэмээн санаа зовон ярилцах юм. Тиймээс эр улс байна даа ганц жил цэрэгт явж хал үзэж даарч, ядарч, өлсөж үзэж эр хүн болог гээд л бодоод байгаа.

Цаанаасаа л сурчихдаг юм байна аа

Image
Үрс маань өөрсдөө хоолоо иддэг болсон. Хааяадаа л аав ээж 2 нь хооллож байгаа. Халуун хоолыг үлээгээд иддэг болсон хөөрхөн юмаа хэхэ. Өмд оймсоо өөрсдөө өмсөж сурч байна. Аавтай сагс, хөл бөмбөг үзсээр байгаад сагс, хөл бөмбөг зурагтаар гарахаар гоол, алдаа гээд орьлолдоод сүртэй ш дээ. Өнгөрсөн амралтын өвөөгийндөө очиж ирсэнээс хойш дүү нь ахтайгаа хөөцөлдөж гүйхээрээ "аллаа" гээд зугатдаг болчихож, бодбол өвөөгийнд нь ах эгч нар нь тэгж тоглосон юм байлгүй. Өдөр бүр шинэ үг хэлж хөөрхөн хөөрхөн үйлдэл гаргаад эгдүү хүргээд хайр ундарсаар л өдөр өнгөрөх юм даа.

Сармистай, ногоотой зутан

Image
Сармисыг 2  хүртлэх насны хүүхдэд өгч болохгүй гээд байх юм билээ. Үрс маань 2 хараахан хүрээгүй ч хааяа нэг хоолонд нь сармис өгч ханиаднаас сэргийлж байя гэж бодлоо. Намар оройшоод Монгол ногоо маань олдохоо байжээ. За ингээд өвөл болоод ирэхээр Хятад ногоо ч хүчээ авч Монгол ногоо олдоно гэж нүдний гэм болно шүү дээ. Ямарыг нь ч мэдэхгүй хятад ногоо идэж байхаар сайхан ааруул, аарцаа буцалгаж уулгаад л өвөлжинө дөө. Бас жаахан жимс хөлдөөж авсан түүнийгээ л өгнө дөө.  Оргио тахианы цээж махаар зутан хийсэн. Ямар ч химийн бордоо ашиглаагүй байгалиа тахиа гэсэн шүү. Бусад гадуур зарж байгаа тахиаг бол мэдэхгүй ээ. Олдсоноор нь төмс, байцаа, лууван мэдээж сармисаар зутангаа хийлээ.

Ууланд алхах нь

Image
Сүүлийн үед амралтын өдрүүдийн нэг өдөр нь Богд уулруу алхаж байгаа. Өглөө эрт 6 цаг гэж алхаад 11 цаг орчимд бууж ирдэг. Эрт алхахын давуу тал их юмаа. Бие сэргэг Хүн багатай Агаар сайтай, намуухан тайван Эрт гэртээ ирж 2 үрээ агаарлуулах боломжтой

.....

Гэрээсээ баас олох шиг сонин мэдрэмж бас байна байна. Жижиг өрөөнд 2 үр маань чухам л эв найрамдалтай тоглоод би ч ашгүй минь гээд л хоолоо бэлдээд л чухамхүү сайхан байлаа. Тэгтэл нэг ирээд юм хэлээд л өмднөөс татаад л би ч чухамхүү загнаад л очиж тогло ээж нь хоолоо хийж байна яахаараа дандаа авхуулах гэж байдаг юм гээд л. Хоолоо хийчихээд нөгөө өрөөндөө орсон чинь нээх том хар юм харагдахаар нь гайхаад очтол баас........ёо бүр сандраад өөр хаана баав. Хэлэхгүй яасын гээд л...уг баахаараа оо баба гээд байдаг юм. Хишгэсэн үү гээд л ........... Заримдаа энд тэнд баагаад тэгийг мэдэхгүй гэрээр нэг өмхий болчих вий. Гаднаас хүн орж ирэхэд эвгүй үнэртэй болчих вий гээд л.........бодох юмаа.

Санасан гэх үү, Санагалзсан гэх үү

Image
Би нэг хятад оюутантай цуг сурдаг байлаа. Аль хэдийн хэрсүү сууж амьдралынхаа зорилгыг баттай тавьчихсан. Ямар ч үед сандрана самгардана гэж байхгүй. Хүний эвийг олоод орчноо мэдрээд хүнтэй аятайхан харьцчихдаг нэг тийм хэзээ хэзээний амьдралд нухлуулаад санаа суучихсан юм шиг охин байлаа. Бид сар хэртэй цуг амьдарсан. Өглөө эрт босож оройн нилээн аажуу унтдаг. Тэтгэлэгийн мөнгөө хэрэгтэй хэрэггүй юманд үрээд байхгүй тооцоотой зарцуулана, тодорхой хэсгийг сар бүр тогтмол хадгалана. Үлдсэн мөнгөөрөө өөртөө зайлшгүй хэрэгтэй зүйлсээ авна. Хамгийн гол нь хоол ундандаа их анхаарна. Эрүүл мэндэд энэ сайн муу гээд их мундаг охин байжээ. Хүний нутагт надад нилээн хань болсон охин доо. Гэнэт яагаад ч юм санаад энэ дэлхийн хаана юу хийж яваа бол, хэр өөр болсон бол, нэг уулзаж суух юмсан. Хүнд нэг тийм юм бодогдуулсан санагдуулсан бас өөрийгөө дурсагдуулаар тийм нэг хүн байх юмаа.

Хазалт

Image
Өнөөдөр ах нь дүүгийнхээ хөмсөг хацарыг нь хазаад шүдний ором оруулаад хөх улаан болоод хавдчихлаа. Ах нь хазсаныхаа дараа л буруу зүйл хийсэнээ ойлгоод загнасан ч уйлахгүй гэмшсэн царай гаргаад байх юм. Орой аав нь ажилаасаа ирээд хүү бид 2г гэрээсээ хөөх байхаа хэхэ. Аав нь намайг хүүхдүүдээ загнаад хааяа нэг гарыг алгадахаар өмөөрөөд байж ядаад байдаг юм ёстой л арай гэж л тэвдэг байх. Бид 2 нэг нь хүүхдүүдээ зэмлэж загнаж байх үед нөгөөх нь өмөөрөхгүй шүү гэдэг. Хааяадаа ч дийлгэхгүй юмаа, томрох тусмаа л ядраах шинжтэй.

Баас харж баярлана чинээ санасангүй

Миний том үр сая хатуу мушиглан баалаа хэхэ. Нээрээ баас харж баярлана чинээ санасангүй явлаа зарим хүнд таагүй санагдах ч надад бол бодит байдал ийм л байна. За хэд хоног ёстой үгээ хэллээ. Гэнэт манай 2 бөөлжөөд гүйлгээд сандаргалаа. Амралтын өдөр байсан тул хувийн эмнэлэгт үзүүлж эмчилээ хийлгэж арай гайгүй болонгуут нь амралтанд авч яваад дахиулаад сүүлдээ цустай баагаад сандаргалаа. Эмч болгон өөр өөр онош тавина, өөр өөр эмчилгээ бичиж өгнө. Яг алинд нь итгэх нь аав ээжийн таалал мэд гэж байгаа юм даа. Энэ асуудал надад үнэхээрийн хэцүү байдаг. Уг нь анхнаасаа нэг хувийн эмнэлэгт үзүүлдэг тэр эмчдээ их итгэл төгс байдаг юм. Тэгтэл амралтын өдөр тэр эмч маань ажилахгүй байж таараад өөр нэг хувийн эмнэлэгт үзүүлтэл учиргүй сүржигнээд хэвт гээд айлгаад баахан эмчилгээ бичээд энэ ч яахав. Эх нялхасийн хүлээн авахад үзүүлтэл гэдэсний халдвар байна халдварт яв гээд халдварт болохоор манай талын юм биш байна эх нялхас яв гээд л....... гуйж байгаад баасаа халдвартад шинжилгээнд ө

Агаарлах тухай

Жирэмсэн болсоноосоо хойш амралтын 2 өдөр нөхөр бид 2 намар өвөл хавартаа богд уул, туул гол, зуслан гээд өдөржингөө агаарласан. 2 үрээ төрөөд ч яг адил амралтын өдөр гэртээ нэг өнжөөгүй. Зарим хүмүүст энэ байдал сүржиг харагдах ч бидний хувьд энэ агаарын бохирдол ихтэй хотод үр хүүхдийнхээ төлөө хийж болох хамгийн энгийн зүйлсийн нэг гэж боддог. Сүүлдээ бүр дасал болчихдог юм билээ. Өөрсдийхөө идэж уух юмыг бэлдээд үрсээ зузаалаад л аваад явчихдаг юм. Агаарт нээх сайхан унтана. Одоо гүйдэг болоод хаашаа ч хамаагүй гүйгээд л шороо идэх гээд л бүр ч их арчилгаатай байгаа ч хүүхэд агаарт гарахаараа нээх хөөрхөн тайван баяр хөөртэй болчихдог шүү.

Машины хүүхдийн суудал

Image
Томрох тусмаа л машинд авч явахад хэцүү болдог юм байна. Эхлээд нэг суудал Бялзуухай хүүхдийн хувцасны дэлгүүрээс 140-112000д авлаа. Нэгийг нь тэврээд явчих санаатай тэгсэн тэвэр дээр зүгээр суухгүй ёр нь эрсдэлтэй санагдаад Доктор авто сүлжээгээс 84000-р нэгийг нэмж авлаа. Ёр нь бол 2-лаа таалагдсан. Мэдээж үнэ дагаж чанар гэгчээр үнэтэй авсан нь материал илүү сайтай санагдлаа. Ингээд суудалд нь суулгаад ээж бол ганцаараа аваад явж болохоор боллоо.

Их зүйлд сургаж байна үрс маань

Image
Хааяадаа бүр навс ядрах юмаа. Ихэр хүүхэд өсгөх гэдэг бас л амар ажил биш юм. Ядраад бүр чичрээд эхэлдэг. Сүүлийн 2 жил бүтэн нойртой хоносон шөнө алга. Жирэмсэн байхдаа дээшээ хараад ганц минут ч хэвтэж чадахгүй амьсгаа боогдох гээд хажуу тийшээ харахаар тэр талд бгаа үр минь хөдлөөд хатуураад шөнөжингөө л 2 тийш хөрвөөж хононо. Үрс маань төрөөд 1 цагийн зайтай хөхүүлсээр байгаад бараг унтахгүй. Одоо ой гарантай  болсон ч нэг нь гэхэд 3-4 удаа мээмдэнэ. Энэ ч яахав ганцаараа хардаг болохоор өөрөө ч цай хоолоо идэж амжихгүй байж байгаад л чичрээд ирэх юм. Гэхдээ л энэ бол зовлон биш жаргал юм даа. Хүмүүс надаас 2 хүүхдээ хараад зовж байна уу гэхээр үгүй дээ харин ч жаргаж байна. Жаахан л ядарч байгаа гэдэг. Нээрээ л би жаргаж байна.

Хэл сурах төлөлвлөгөө

Image
Төлөвлөгөө ч гэж дээ. Би ёр нь англи хэлийг албан ёсоор заалгаж байгаагүй юм. Өөрөө л сурах гэж оролдож яваа санаатай. Тэгсэн өөрөө сурж байгаа миний хувьд хэлнийхээ түвшинг мэдэхгүй, зөв буруу сураад байгаа ч мэдэхгүй муу талууд их байна. Тэгээд аль эрт л хүүхэд гаргаад гэртээ суухаараа л албан ёсоор хэлний сургалт юм уу оройн ангид сурах бодолтой байсан юм. Тэгсэн яасан байх нуу................................ 2 үрдээ дарлуулаад юун хэлний курс манатай л байсаар байгаад ажилдаа орох дөхөөд байдаг. Бүр албан ёсны хэлний оноотой болох санаатай байсаныг ч хэлэх үү. Бодохоор л өөрийнхөө арчаагүй байдалд уур хүрээд, тэгээд 2 үрээ хараад л энэ 2гоо хүнд харуулах зүрх зориг хүрэхгүй болохоор за яахав дээ үрс маань л эрүүл ээжтэйгээ нялуураад байж байвал хэл мэл бол болох байлгүй гэж тайтгарах юм даа. Хааяа даа үрсээ унтуулаад нээх номоо дэлгээд суудаг ч толгой бол олгой болжээ. Тэгэхдээ яахав. Нэг сайхан өдөр албан ёсны оноо энэ тэрээ аваад баяр хөөртэй бичлэг оруулж байх биз.

Агаарлах тухай

Би 2 үрээ сар хүрээгүй байхад агаарладаг болсон. Ёр нь бол өдөрт дундажаар 2-6 цаг агаарлана. Мэдээж халуун хүйтэнээс хамаарч ялгаатай. Гэртээ унтдаггүй хүүхэд гараад л нам унтана. Агаарласаныхаа хүчинд ханиад томуу бага хүрсэн мөн рахитгүй байгаа гэж боддог. Ёр хүүхдэд агаар шиг сайн юм байхгүй байх. Амралтын 2 өдөр болгон хотоос гарахыг боддог. Өвөл хотоос жаахан холдоод машиныхаа цонхыг онгойлгоод агаарлуулчихдаг. Зуслан явж ч агаарлуулна. Өөрсдөө ч агаарт толгой сэргээд амраад авна шүү дээ.

Хүүхэд бүр өөрийн гэсэн өвөрмөц мөн чанартай-Үргэлжлэл

2. Хүүхэд хүүхдийн өсөлт хөгжил ялгаатай-Би бол үүнтэй санал нийлдэг. Уг анагаах ухаанд тэдэн сартайд тэгнэ ингэнэ гэсэн юм байдаг л даа. Тэгэхдээ тэр нь яг 100 хувь таарах ёстой гэсэн үг бас биш нээх олон сараар л зөрөхгүй байгаа бол шүү дээ. Тэгтэл зарим ээж нар яг тийм байх ёстой гэж сэтгээд өөрийгөө болон үр хүүхдээ зовоогоод байх юм. Манай 2-ийн нэг нь биеийн хөгжил нь түрүүлж байхад нөгөөгийнх нь оюуны хөгжил нь түрүүлж байх жишээтэй. 3. Зан ааш нь ялгаатай- Миний үрсийн ах нь уурлаж инээж байгаад л ээж ааваа аргандаа оруулаад авдаг их яриасаг. Нээх биеийн хүчний ажил хийхгүй тэгэхдээ гарын чадал ихтэй. Жнь- тоглоом булаацалдахдаа аав ээжрүүгээ харж уйлсаар байгаад дүүгээсээ булаалгаж авхуулдаг. Харин дүү нь нээх уурлаад инээгээд байхгүй дөлгөөхөн. Уурлавал ууралсан шиг уурлана даа харин ч нэг. Өөрийн биеийн хүчээр бүгдийг хийнэ их тэмцэгч чанартай. Тоглоомоо бол хүчээр булааж аваад юу ч болоогүй юм шиг ахыгаа дайрч гараад мөлхөөд явчихна. Дараа үргэлжлүүлнэ. Үрс маань сэр

Хүүхэд бүр өөрийн гэсэн өвөрмөц мөн чанартай

Ихэр хүүхдүүдийг яг адилхан байдаг гэсэн буруу ойлголт хүмүүс дунд их байх юмаа. Харангуутаа л харьцуулаад эхэлдэг. Энэ бол хамгийн бүдүүлэг санагддаг. 1. Хараад царайг нь харьцуулдаг. Энэ царайлаг энэ нь царай муутай гэх. Ёр амьдрал дээр ч ийм хүнийг царайлаг гэнэ гэсэн нэр томьёо тодорхойлт байдаггүй биз дээ. Хүүхэд бүрт өөр өөрийн гэсэн үзэсгэлэнтэй төрх байдаг биз дээ. . . .  дараа үргэлжлүүлнэ. Үрс маань өвөр өөд цоройгоод бид 2-г тоогооч гээд бна.

60x2=120 чавганцын ажил

Эмээ маань хүүхэд томрох лүд юмаа гэдэг байж билээ. Энэ үгийг одоо л ойлгож эхэлж байна. Миний үрс томрох тусмаа өөрсдийнхөөрөө байх гэдэг боллоо. Бүүвэйлэгч дээрээ суухгүй гэж уйлна. Болохгүй гэсэн болгонруу зүтгэнэ. Юм урна. Ээж аавыгаа хазна маажина, үс зулгаана. Аав нь ажилдаа шарх сорив болсон хүн хааяадаа явна. Ажлынхан нь эхнэр нь гэж аймар мааждаг хаздаг хүн байдаг гэж бодох вий дээ хэхэ. Энд тэнд эрх дураараа мөлхөж эвдэж хэмхэлж байх дуртай.

Бид 3ийн хооллолт

Өглөө босонгуутаа мээмээ иднэ. Жаахан байж байгаад манни каш иднэ.  Бантан иднэ. Бантандаа лууван миксердээд хийвэл их дуртай. Зарим үед бантангийн оронд зутан өгнө. Үдээш хойш сок эсвэл жимс миксердээд өгөхөөр сокноос дуртай. Тараг өгнө. Ер нь өөрөө бүрээд өгвөл их зүгээр. Тэгээд оройн бантан Тараг өгнө. Иймэрхүү л хооллож байна даа. Ээж бол цаг гарвал цайгаа ууна. Олдохгүй бол тэгээд л салганатлаа л хоол идэхээ мартана.