Posts

Showing posts from 2017

Үнэ цэнэ нь үл мэдэгдэх шагнал урамшуулал

Өчигдөр цуг сурдаг оюутан маань "та шилдэг оюутанд материалаа өгөөч" гэлээ. Нэг талаар намайг үнэлж байгаа нь сайхан боловч нөгөө талаар надад их зүйл бодогдуулсан (сөрөг)орой боллоо. Эгч нь ч шилдэг оюутан болохоор гавьяа байгуулсан юм алга даа гэлээ. Өмнөх жилийнхээс харахад бараг л дүнгийн дундаж нь 3аас дээш бол хэдэн юан төлөөд авчих юм билээ. Надад нэг л таагүй сэтгэдэл төрөөд байдаг юм. Залуучууд бид чинь үнэ цэнэ нь үл мэдэгдэх шагнал урамшуулалд ямар ч дуртай юм билээ дээ. Залуучууд бид өөрсдийгөө арай л дутуу үнэлээд байх шиг. Ёр нь гадаадад сурч байгаа оюутан бидний хувьд 3 дээш үнэлгээтэй байх нь шагнуулаад байх зүйл биш, энэ бол зүгээр л байх ёстой зүйл. Та 3 дээш үнэлгээ авч чадахгүй бол сурч буй мэргэжилдээ тэнцэх чадаж байгаа эсэх талаараа л бодох хэрэгтэй байх.  Энэ үнэ цэнэ нь үл мэдэх шагнал, медалиудаас залуучууд бид татгалзаж байж л өөрсдийгөө бодитоор үнэлэх цаашлаад бид өөрсдийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэх байх даа. Нүглийн нүдийг гурилаар хуурахтай ади

Эссэ бичээд

Сурч байгаа хотын маань Монгол оюутануудын дунд эссэ бичлэгийн уралдаан болоод нэг эссэ бичсэн ухаантай. Миний оролцоо Монголын ирээдүйд Энэ сэдвийн хараад хамгийн түрүүнд миний толгойнд орж ирсэн зүйл бол миний эзэмшсэн мэргэжил, миний одоо сурч байгаа боловсрол Монголын ирээдүйд ямар хэрэгтэй талаар бичье гэж бодож байсан ч хүн бүр л ингэж бичдэг шүү дээ. Энэ сэдвийн хүрээнд яригддаг зүйл гэвэл нөгөө л мундаг боловсролтой байж Монголын ирээдүй гэрэлтэнэ гэдэг, яг үнэндээ миний харж байгаа өнцгөөс бид нээх боловсролоор дутаад байгаа биш санагддаг. Хаа сайгүй л гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүс их болж тэгсэн хэрнээ л тэр боловсролоо өөр зүйлд ашиглах нь харамсалтай санагддаг. Нөгөөтэйгүүр гадаад дотоодод зовон байж эзэмшсэн мэдлэгээ хэрэгжүүлэх боломж олдохгүй байх нь их. Би 2 дахь гадаад улсдаа боловсрол эзэмших гэж байна. Эргэн тойронд байгаа оюутануудаа харахад аав ээж бид чинь үр хүүхдүүдийнхээ боловсрол дээр нь анхаараад хүмүүжилийг нь орхидуулчихжээ хэмээн бодогддог.

Манай лаб-хан-1

Блогтоо ангийнхан болон лаб -ийнхаа хүүхдүүдийн талаар бичих гэхээр яг альнаас нь эхлэхээ мэдэхээ больчих юм.  Манай лаб 1 эрэгтэй арван хэдэн эмэгтэйтэй(тоолж байгаагүй юм байна). Ихэнх нь магистрт цөөхөн хэд нь докторт сурдаг. Хятад хүмүүс хүүхдүүдээ яаж ингэж хөдөлмөрлүүлж сургасан байна гээд ангайж байна. Унтах гэж бор хоногтоо л дотуур байрлуугаа явна. Өдрийн цайгаа ч тухтай уухгүй ингэж хичээж сурч байгааг нь хараад гайхах бахархах зэрэгцдэг юм. Заримдаа туйлын өрөвдөлтэй санагддаг, энэ дэлхий дээр чинь сурахаас өөр амьдрал байна шүү дээ гэж хэлмээр байдаг. Олон хүн амтай улсад ингэж хөдөлмөрлөж байж байр сууриа олж авдаг байх гэж бодно.  Нөгөө талаар залуучууд нь ингэж хөдөлмөрлөж байж л улс орон нь хөгждөг байх хэмээн бодогддог.  Суралцах юм ихтэй лаб шүү.  Өнөөдөр бидний ихэнхийнх эс бохирдсон учраас юунаас болсоноо ярилцаад хариултыг үл олов.  Өглөө ирээд эсээ үзтэл бурхан минь баахан нян бужигнаж байв. Бараг уйлсангүй. ямар их хичээж байгаа билээ дээ. Амралтын өдөр

Нэг сайхан өдөр явна-24 Best Places to Visit in Africa

Image
  格雷斯Chinese Africa is an enormous continent, and it offers countless destinations worth exploring. In a trip through Africa, you can meet the Masai Mara people in Kenya, look out onto the plains of the Serengeti or relax on a tropical island. Africa is diverse and beautiful, and there is no end to what you can see, do and explore there. As you plan your next African journey, be sure to include at least one from this list of best places to visit in Africa as your schedule will allow. 24. Ait Benhaddou (Morocco) On the edge of the High Atlas Mountains in Morocco is the incredible city of Ait Benhaddou. Also known as Mud Brick City, Ait Benhaddou is an ancient fortified stop that was a haven for travelers going between the Sahara and the city of Marrakesh. On a visit to Ait Benhaddou, you can tour the mud buildings, explore the ancient Granary at the top of the hilltop city and even tour the Mausoleum of Ben-Haddou.

Хямдхан

Өчигдөр 5 настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн гэсэн мэдээг уншаад одоо хүртэл сэтгэл санаа тавгүйрхэж хоолой зангирч нүдэнд нулимс цийлэгнээд байж юм. Яагаад яагаад яагаад… Хойд аав нь согтуу ирээд хувцасаа тайл гээд нөгөөдөхөө хийсэн аймар өвдсөн зөндөө уйлсан гээд өвдөөд явж чадахгүй байгаа тэр бяцхан охин ярьсан байх юм, юунд буруутай гэж ийм зовлон амсана вэ. Арчааргүй аав ээжийн охин болж төрсөн дөө юу, арчаагүй Монголын энэ нийгэмд төрсөндөө юу…  Адгуус амьтад ч ийм юм хийхгүй ээ. Сүүлийн үед хямдхан хүмүүс ямар их ихсэнэ вэ,  бид ямар нийгэмийг үүсгээд байна вэ. Бидний эргэн тойронд хямдхан хүмүүс ихсэжээ. Бид гэр бүл болохдоо том хариуцлага үүрэхээ мэдэхгүй зүгээр л гэрлэчихдэг. Тэгээд таарч тохирохгүй байна гээд салдаг, тэгээд хэн хохирох уу, үр хүүхэд л хохирно.   Ийм орчинд өссөн хүүхэд ямар хүн болж өсөх үү? Судалгаануудаас харж байхад эцэг эх нь салсан гэр бүлд өссөн хүүхдүүдийн ихэнх нь буруу замруу хазайсан байдаг. Энэ бол хүүхдийн биш эцэг эх бидний

Сүүлийн үед уншсан номнууд-1

Image
Би ер нь ном уншихдаа агуулганд нь ач холбогдол өгдөг бололтой, уншсан номнуудынхаа гол дүр болон туслах дүрүүдийнхээ нэрийг мартчихдаг юм. Хааяа уншсан номныхаа талаар ярилцах гэхээр  гол дүрүүдийн нэрийг нь санахгүй хэрнээ дүрүүдийнхээ мөн чанар, зан чанарыг нь санаад тэрүүгээр нь ярих гээд байх юм. Ёр нь бол сүүлийн үед номыг метронд явахдаа уншдаг болж дээ. 1. Б.Сарантуяа " Сорхугтани" роман Би энэ номыг уншихдаа салж чадахгүй их шимтэж уншсан. Өөрөө ээж хүн болоод уншиж байгаа болохоор ч тэр юм уу. Ёр нь их дажгүй бичигдсэн ном байна лээ. Өгүүлбэр хоорондоо уялдаатай, утга хоорондоо авцалдаатай. Нэг л тийм "уусаад уусаад" л уншаад дуусгасан. Ухаантай, ухамсартай, чадалтай эмэгтэй хүн улс оронд ямар хэрэгтэйг тод харуулсан ном. Дээр нь эмэгтэй хүний сэтгэлийн хат гэж ямар агуу зүйл болохыг зүрхэнд мэдрүүлтэл бичсэн байна лээ. Уйлахдаа уйлж, омогшихдоо омогшиж л уншсан.  Зохиолыг уншиж байхдаа зохиолчыг биширч байлаа. Энэ зохиолыг уншаад дууссаныхаа дараа хүнд

Үрс маань 3 нас хүрлээ.

Image
2 үрийнхээ 3 наснынх нь төрсөн өдрөөр аав ээж 2 нь цуг байж тэмдэглэж чадсангүй ээ. Үрсийнхээ үйлдэл бүхнийг харж хэрхэн том болж байгааг нь харж амьдрана гэдэг л аз жаргалын нэг том хэсэг юмуу даа.

Удирдагчаа олсон

Өмнөх удирдагчийнхаа санал болгосон 6 хүнээс хэвлүүлсэн бүтээлийг харж байгаад нэгийг сонгоод очсон чинь бараг 3 цаг ярилцаж байгаад намайг авахаар болсон. Америкад боловсрол эзэмшсэн, америкийн топ сургуулиудын нэгэнд арван хэдэн жил ажиллаж байгаад ирээд 1 жил гаран болж байгаа гэнэ. Арай л ааштай хатуу санагдсан. Уулзаж гарч ирээд би юутай учирчихваа гээд сэтгэлээр навс унаастай. Одоо тэгээд гүрийгээд л байж дээ.

Удирдагчаа хайх

PhD-ийн ажлыг маань удирдах байсан профессор маань өөр сургуульруу шилжиж байгаа учир би дахин удирдагчаа хайх боллоо. Уг нь их дажгүй удирдагч байсан юмсан гээд бодоод л сууж байна. Хийсэн судалгааны ажил, олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн судалгааны ажил ихтэй болохоор нь олзуурхаад байсан юмсан. Өмнө нь магистрын ажлын маань удирдагч нь тодорхой хийх ажил минь тодорхой байсан болохоор их амар байжээ. Ахиад л профессоруудаас өөрийн мэргэжил болон сугалгааны ажил ойролцоог нь сонгох гээд үзсэн чинь яг сэтгэлд нийцсэн хүн олдохгүй байна. PhD-ийн ажил  удирдах профессоруудын тоо ч бас цөөхөн юм байна.  Ямартаа ч нэгийг нь сонгоод майл бичнэ тэгээд хариу ирэхийг хүлээгээд л суучихна даа. Тэгээд уулзаж болно гэвэл очиж уулзаад л миний судалгааны ажлын удирдагч болооч гээд өөрийгөө танилцуулаад гуйна даа. Өөр сургуульруу явах гэж байгаа профессор маань шууд зөвшөөрөөд л хэн хэндээ таалагдсан юмсан.

Манай ангийнхан

Манай ангийн талаас илүү хувь нь Нипалчууд байдаг. Тэднээс сурах гэвэл ... яг толгойнд орж ирэхгүй байна дараа бичнэ. Бидэнтэй төстэй зүйл гэвэл дугаарлаж, хүлээж сураагүй, шууд л урдуур дайрна. Хичээл орсон багш нар лекцээ компьютер дээрээ үлдээгээд аваарай гэдэг юм. Тэгээд нэг Нипал урдуур орох юм бол бүгд тэрэндээ флашаа өгөөд л.... эсвэл нутаг нэгтэн гэдэг юмуу байлгүй шууд урдуур дайраастай. Нэг нь авчихаад бусаддаа өгчиж болдоггүй юм байлгүй арав хориулаа л дайрна. Эхлээд гайхаад байдаг байсан одоо бол тоохоо больсон. Хааяадаа би хүлээж байна гээд хэлэхээр бас гайгүй санаа ч зовно. Эмэгтэйчүүд нь хүнийг их ажиглаж хардаг бололтой. Өнөөдөр чи үсээ өөр самнасан байна. Ийм хувцас өмссөн байна гэх мэт. Бас хүний хувийн амьдралыг сонирхоно энэ надад ёр таалагдахгүй байгаа. Би ч хүний хувийн амьдралын талаар асуух нь бүү хэл, сонирхдог ч үгүй. Дараа үргэлжлүүлнэ.

Энэ хятадаас блог бичнэ гэж...

Энэ хятадаас блог хөтлөнө гэж алаан байхгүй юу (сүүлийн үед залуучуудаас иймэрхүү үг сураад хааяадаа хэрэглэхээр хөгжилтэй санагдаад байгаа). Учир юунд вэ гэвэл-Хятад улс google, facebook-д орохыг хориглосон учир gmail, blogspot, youtube гм зүйлс ажиллахгүй. Тусгай програм суулгаж байж ордог юм. Тэр програм нь ажиллаад эхэлбэл хурд бол бүр байхгүй болно. Интернэт маш удаан юун Монгол. Манай Монгол ч хаа очиж интернэт нь хурдан, хаа сайгүй үнэгүй интернэттэй сайхан шүү. Монгол байхдаа юнивишны интернэтийн хурдыг голоод байдаг байсан чинь энд ирээд юнивишнээ ямар хурдан байсаныг мэдэрсэн. Энд үнэгүй интернэт гэж бараг байхгүй. Заавал нууц үг нэхнэ, нууц үгээ зүгээр хэлнэ гэж байхгүй дээ. Тэгээд ийм газраас чинь блог бичнэ гэдэг их асуудалтай.