Эхлэсэн...
Хятадад ирсэнээсээ хойш өглөө 6 цагт босоод гүйж байгаа. Ойролцоогоор 1км урттай тойрог замыг 5 удаа тойрч гүйгээд сунгалтын дасгал хийж байгаа. Оройд 3 тойрог алхаад унтаж байна. Энд хөгшин залуугүй гүйж алхдаг нь таалагдаж байна. Ихрүүдээ гаргаснаас хойш дасгал хийгээгүй болохоор энэ гэдэс бол умс шиг юм байгаа хэхэ. хэзээ өмнөх шигээ болох юм бүү мэд ээ. Хичээл 8 цагт орж байгаа болохоор өглөө 6 цагт гүйгээд 6.30д орж ирээд шүршүүр ороод нүүр амаа будаад, жаахан цай уугаад гарахад яг болоод байгаа.