Posts

Showing posts from January, 2017

Удирдагчаа хайх

PhD-ийн ажлыг маань удирдах байсан профессор маань өөр сургуульруу шилжиж байгаа учир би дахин удирдагчаа хайх боллоо. Уг нь их дажгүй удирдагч байсан юмсан гээд бодоод л сууж байна. Хийсэн судалгааны ажил, олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн судалгааны ажил ихтэй болохоор нь олзуурхаад байсан юмсан. Өмнө нь магистрын ажлын маань удирдагч нь тодорхой хийх ажил минь тодорхой байсан болохоор их амар байжээ. Ахиад л профессоруудаас өөрийн мэргэжил болон сугалгааны ажил ойролцоог нь сонгох гээд үзсэн чинь яг сэтгэлд нийцсэн хүн олдохгүй байна. PhD-ийн ажил  удирдах профессоруудын тоо ч бас цөөхөн юм байна.  Ямартаа ч нэгийг нь сонгоод майл бичнэ тэгээд хариу ирэхийг хүлээгээд л суучихна даа. Тэгээд уулзаж болно гэвэл очиж уулзаад л миний судалгааны ажлын удирдагч болооч гээд өөрийгөө танилцуулаад гуйна даа. Өөр сургуульруу явах гэж байгаа профессор маань шууд зөвшөөрөөд л хэн хэндээ таалагдсан юмсан.

Манай ангийнхан

Манай ангийн талаас илүү хувь нь Нипалчууд байдаг. Тэднээс сурах гэвэл ... яг толгойнд орж ирэхгүй байна дараа бичнэ. Бидэнтэй төстэй зүйл гэвэл дугаарлаж, хүлээж сураагүй, шууд л урдуур дайрна. Хичээл орсон багш нар лекцээ компьютер дээрээ үлдээгээд аваарай гэдэг юм. Тэгээд нэг Нипал урдуур орох юм бол бүгд тэрэндээ флашаа өгөөд л.... эсвэл нутаг нэгтэн гэдэг юмуу байлгүй шууд урдуур дайраастай. Нэг нь авчихаад бусаддаа өгчиж болдоггүй юм байлгүй арав хориулаа л дайрна. Эхлээд гайхаад байдаг байсан одоо бол тоохоо больсон. Хааяадаа би хүлээж байна гээд хэлэхээр бас гайгүй санаа ч зовно. Эмэгтэйчүүд нь хүнийг их ажиглаж хардаг бололтой. Өнөөдөр чи үсээ өөр самнасан байна. Ийм хувцас өмссөн байна гэх мэт. Бас хүний хувийн амьдралыг сонирхоно энэ надад ёр таалагдахгүй байгаа. Би ч хүний хувийн амьдралын талаар асуух нь бүү хэл, сонирхдог ч үгүй. Дараа үргэлжлүүлнэ.

Энэ хятадаас блог бичнэ гэж...

Энэ хятадаас блог хөтлөнө гэж алаан байхгүй юу (сүүлийн үед залуучуудаас иймэрхүү үг сураад хааяадаа хэрэглэхээр хөгжилтэй санагдаад байгаа). Учир юунд вэ гэвэл-Хятад улс google, facebook-д орохыг хориглосон учир gmail, blogspot, youtube гм зүйлс ажиллахгүй. Тусгай програм суулгаж байж ордог юм. Тэр програм нь ажиллаад эхэлбэл хурд бол бүр байхгүй болно. Интернэт маш удаан юун Монгол. Манай Монгол ч хаа очиж интернэт нь хурдан, хаа сайгүй үнэгүй интернэттэй сайхан шүү. Монгол байхдаа юнивишны интернэтийн хурдыг голоод байдаг байсан чинь энд ирээд юнивишнээ ямар хурдан байсаныг мэдэрсэн. Энд үнэгүй интернэт гэж бараг байхгүй. Заавал нууц үг нэхнэ, нууц үгээ зүгээр хэлнэ гэж байхгүй дээ. Тэгээд ийм газраас чинь блог бичнэ гэдэг их асуудалтай.