Удирдагчаа хайх
PhD-ийн ажлыг маань удирдах байсан профессор маань өөр сургуульруу шилжиж байгаа учир би дахин удирдагчаа хайх боллоо. Уг нь их дажгүй удирдагч байсан юмсан гээд бодоод л сууж байна. Хийсэн судалгааны ажил, олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн судалгааны ажил ихтэй болохоор нь олзуурхаад байсан юмсан. Өмнө нь магистрын ажлын маань удирдагч нь тодорхой хийх ажил минь тодорхой байсан болохоор их амар байжээ. Ахиад л профессоруудаас өөрийн мэргэжил болон сугалгааны ажил ойролцоог нь сонгох гээд үзсэн чинь яг сэтгэлд нийцсэн хүн олдохгүй байна. PhD-ийн ажил удирдах профессоруудын тоо ч бас цөөхөн юм байна. Ямартаа ч нэгийг нь сонгоод майл бичнэ тэгээд хариу ирэхийг хүлээгээд л суучихна даа. Тэгээд уулзаж болно гэвэл очиж уулзаад л миний судалгааны ажлын удирдагч болооч гээд өөрийгөө танилцуулаад гуйна даа. Өөр сургуульруу явах гэж байгаа профессор маань шууд зөвшөөрөөд л хэн хэндээ таалагдсан юмсан.