Эссэ бичээд
Сурч байгаа хотын маань Монгол оюутануудын дунд эссэ бичлэгийн уралдаан болоод нэг эссэ бичсэн ухаантай. Миний оролцоо Монголын ирээдүйд Энэ сэдвийн хараад хамгийн түрүүнд миний толгойнд орж ирсэн зүйл бол миний эзэмшсэн мэргэжил, миний одоо сурч байгаа боловсрол Монголын ирээдүйд ямар хэрэгтэй талаар бичье гэж бодож байсан ч хүн бүр л ингэж бичдэг шүү дээ. Энэ сэдвийн хүрээнд яригддаг зүйл гэвэл нөгөө л мундаг боловсролтой байж Монголын ирээдүй гэрэлтэнэ гэдэг, яг үнэндээ миний харж байгаа өнцгөөс бид нээх боловсролоор дутаад байгаа биш санагддаг. Хаа сайгүй л гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүс их болж тэгсэн хэрнээ л тэр боловсролоо өөр зүйлд ашиглах нь харамсалтай санагддаг. Нөгөөтэйгүүр гадаад дотоодод зовон байж эзэмшсэн мэдлэгээ хэрэгжүүлэх боломж олдохгүй байх нь их. Би 2 дахь гадаад улсдаа боловсрол эзэмших гэж байна. Эргэн тойронд байгаа оюутануудаа харахад аав ээж бид чинь үр хүүхдүүдийнхээ боловсрол дээр нь анхаараад хүмүүжилийг нь орхидуулчихжээ хэмээн бодогддог....