Эссэ бичээд

Сурч байгаа хотын маань Монгол оюутануудын дунд эссэ бичлэгийн уралдаан болоод нэг эссэ бичсэн ухаантай.


Миний оролцоо Монголын ирээдүйд

Энэ сэдвийн хараад хамгийн түрүүнд миний толгойнд орж ирсэн зүйл бол миний эзэмшсэн мэргэжил, миний одоо сурч байгаа боловсрол Монголын ирээдүйд ямар хэрэгтэй талаар бичье гэж бодож байсан ч хүн бүр л ингэж бичдэг шүү дээ. Энэ сэдвийн хүрээнд яригддаг зүйл гэвэл нөгөө л мундаг боловсролтой байж Монголын ирээдүй гэрэлтэнэ гэдэг, яг үнэндээ миний харж байгаа өнцгөөс бид нээх боловсролоор дутаад байгаа биш санагддаг. Хаа сайгүй л гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүс их болж тэгсэн хэрнээ л тэр боловсролоо өөр зүйлд ашиглах нь харамсалтай санагддаг. Нөгөөтэйгүүр гадаад дотоодод зовон байж эзэмшсэн мэдлэгээ хэрэгжүүлэх боломж олдохгүй байх нь их. Би 2 дахь гадаад улсдаа боловсрол эзэмших гэж байна. Эргэн тойронд байгаа оюутануудаа харахад аав ээж бид чинь үр хүүхдүүдийнхээ боловсрол дээр нь анхаараад хүмүүжилийг нь орхидуулчихжээ хэмээн бодогддог. 

Хаанаас ч юм нэг дуу хоолой “Чи өөрийнхөө бодож явдаг нөгөө сэдвээ бичээч” гэж нууцхан шивнээ чихэнд биш зүрхэнд шивнэлээ.



Миний хүүхдүүд Монголын ирээдүй

Миний хүүхдүүд ямар хүмүүс болж хүмүүжихээс л Монголын ирээдүй хамаарна. Би хүүхдүүдээ мундаг боловсролтой хүн болгох гэхээсээ илүүтэйгээр зөв хүн болж хүмүүжээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг. Мэдээж ээж хүний хувьд сайн боловсрол эзэмшүүлэхийн төлөө ажиллах л болно тэгэхдээ би хүүхдүүдээ хичээл ном, лекц дугуйлан гэхээсээ илүүтэйгээр хүүхэд насаа тоглож өнгөрөөж, аав ээжийнхээ халуун хайранд дунд цагаан цайлган сэтгэлээр өсөөсэй хэмээн хүсэж байна. Тэд маань аливаа зүйлсийн гадаад гоо үзэмж гэхээсээ илүүтэйгээр дотоод гоо үзэмжийг чухачилж, тусч нигүүлсэнгүй, шудрага иргэн болж хүмүүжээсэй хэмээн хүсч байна. Аливаа зүйлийн сайханыг нь олж харж амьдралдаа аз жаргалтай нэгэн болж хүмүүжээсэй хэмээн хүсэж байна.  Мөрөөдөл биелэдэг гэдэгт итгэж мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж чаддаг хөдөлмөрч иргэн болж хүмүүжээсэй хэмээн хүсэж байна.  Найз нөхдийнхөө итгэлийг дааж сайхан үлгэр дууриал үзүүлдэг найз болоосой хэмээн хүсэж байна. Ирээдүйд нэгэн сайхан бүсгүйг жаргааж чадах халамжит хань, олон сайхан үрсийн баатарлаг аав болж хүмүүжээсэй хэмээн хүсэж байна. 
Ийм иргэн болгон хүмүүжүүлэхэд миний оролцоо маш чухал учир би өөрөө л биеээрээ үлгэрлэн харуулана гэж бодож байна. 
Хүүхэд яг бидний толь байдаг. Хүүхэд бидний ирээдүй юм бол би Монголын ирээдүйг хүмүүжүүлж, бүтээж байгаан хувьд алгах эрх байхгүй.


Энэ бол миний хүүхдүүд ирээдүйд ямар хүн болох вэ, тэд маань л Монголын ирээдүй шүү дээ гэж боддог ээж хүний харах өнцөг

Comments

  1. Мундаг ээж шүү. Сайхан ирээдүйг өсгөж хүмүүжүүлж буй чамдаа баярлалаа.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл