Манай лаб-хан 2

Манайд шинээр хэдэн мастерын Хятад оюутанууд ирсэн. Хятад оюутануудад магтууштай сайн талууд их байна. Даруухан, туйлын хичээнгүй өглөөнөөс орой болтол лаб-даа туршилтаа хийгээд шөнө унтах гэж л дотуур байрлуугаа явна. Жилд 10 хоног л амардаг. Амралтын өдөрт ч лаб-даа л байж байна. Дандаа захиалгын хоол иднэ. Угаасаа дотуур байранд нь хоол хийхийг хориглодог ус буцалгагч ч байлгадаггүй юм билээ. Тэгээд жилийн 4 улирал жилийн 340 хоногт нь энэ лаб-даа байж байгаад төгсөнө шүү дээ. 00 дотор нэг хаалга нь дүштэй тэндээ усанд орчихно. Манай эмнэлэгийн 00-үүдын хаалга нь бүгд цоожгүй, зарим нь хаалга ч байдаггүй юм. Эхлээд 00 орохдоо нэг л эвгүй санагдаад хэцүү байсан одоо бол сурчихжээ. Сэдвээсээ халиад явчихлаа.

Хятад оюутануудын суурь боловсрол их сайн санагддаг. Ялангуяа анагаахын оюутануудын онол болон практикийн мэдлэг их сайн санагдсан.  Энэ хэд маань ёстой л судлаач байх гэж төрсөн хүмүүс шиг л судалгааны ажилаа хийнэ шүү дээ. Мэдээж дотроо жаахан өрсөлдөөстэй. Анагаахын салбарт хийж байгаа судалгааны ажлууд нь бол бүр дээшээ явж өгчээ.
Манай лаб-аас 3 оюутан Америкт жилийн хугацаатай судалгааны ажил хийхээр явсан.  Нэг иймэрхүү байна даа.

Comments

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл