Friday, June 16, 2017

Сүүлийн үед уншсан номнууд-1

Би ер нь ном уншихдаа агуулганд нь ач холбогдол өгдөг бололтой, уншсан номнуудынхаа гол дүр болон туслах дүрүүдийнхээ нэрийг мартчихдаг юм. Хааяа уншсан номныхаа талаар ярилцах гэхээр  гол дүрүүдийн нэрийг нь санахгүй хэрнээ дүрүүдийнхээ мөн чанар, зан чанарыг нь санаад тэрүүгээр нь ярих гээд байх юм. Ёр нь бол сүүлийн үед номыг метронд явахдаа уншдаг болж дээ.
1. Б.Сарантуяа "Сорхугтани" роман
Би энэ номыг уншихдаа салж чадахгүй их шимтэж уншсан. Өөрөө ээж хүн болоод уншиж байгаа болохоор ч тэр юм уу. Ёр нь их дажгүй бичигдсэн ном байна лээ. Өгүүлбэр хоорондоо уялдаатай, утга хоорондоо авцалдаатай. Нэг л тийм "уусаад уусаад" л уншаад дуусгасан.
Ухаантай, ухамсартай, чадалтай эмэгтэй хүн улс оронд ямар хэрэгтэйг тод харуулсан ном. Дээр нь эмэгтэй хүний сэтгэлийн хат гэж ямар агуу зүйл болохыг зүрхэнд мэдрүүлтэл бичсэн байна лээ. Уйлахдаа уйлж, омогшихдоо омогшиж л уншсан.  Зохиолыг уншиж байхдаа зохиолчыг биширч байлаа. Энэ зохиолыг уншаад дууссаныхаа дараа хүнд боловсрол мэдлэг ямар хэрэгтэйг түүнийгээ амьдралд хэрхэн хэрэгжүүлэхийг давхар сануулаад байгаа санагдсан.

Saturday, March 25, 2017

Үрс маань 3 нас хүрлээ.

2 үрийнхээ 3 наснынх нь төрсөн өдрөөр аав ээж 2 нь цуг байж тэмдэглэж чадсангүй ээ. Үрсийнхээ үйлдэл бүхнийг харж хэрхэн том болж байгааг нь харж амьдрана гэдэг л аз жаргалын нэг том хэсэг юмуу даа.

Tuesday, March 21, 2017

Удирдагчаа олсон

Өмнөх удирдагчийнхаа санал болгосон 6 хүнээс хэвлүүлсэн бүтээлийг харж байгаад нэгийг сонгоод очсон чинь бараг 3 цаг ярилцаж байгаад намайг авахаар болсон. Америкад боловсрол эзэмшсэн, америкийн топ сургуулиудын нэгэнд арван хэдэн жил ажиллаж байгаад ирээд 1 жил гаран болж байгаа гэнэ. Арай л ааштай хатуу санагдсан. Уулзаж гарч ирээд би юутай учирчихваа гээд сэтгэлээр навс унаастай. Одоо тэгээд гүрийгээд л байж дээ.

Friday, January 6, 2017

Удирдагчаа хайх

PhD-ийн ажлыг маань удирдах байсан профессор маань өөр сургуульруу шилжиж байгаа учир би дахин удирдагчаа хайх боллоо. Уг нь их дажгүй удирдагч байсан юмсан гээд бодоод л сууж байна. Хийсэн судалгааны ажил, олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн судалгааны ажил ихтэй болохоор нь олзуурхаад байсан юмсан. Өмнө нь магистрын ажлын маань удирдагч нь тодорхой хийх ажил минь тодорхой байсан болохоор их амар байжээ.
Ахиад л профессоруудаас өөрийн мэргэжил болон сугалгааны ажил ойролцоог нь сонгох гээд үзсэн чинь яг сэтгэлд нийцсэн хүн олдохгүй байна. PhD-ийн ажил  удирдах профессоруудын тоо ч бас цөөхөн юм байна.  Ямартаа ч нэгийг нь сонгоод майл бичнэ тэгээд хариу ирэхийг хүлээгээд л суучихна даа. Тэгээд уулзаж болно гэвэл очиж уулзаад л миний судалгааны ажлын удирдагч болооч гээд өөрийгөө танилцуулаад гуйна даа.
Өөр сургуульруу явах гэж байгаа профессор маань шууд зөвшөөрөөд л хэн хэндээ таалагдсан юмсан.

Tuesday, January 3, 2017

Манай ангийнхан

Манай ангийн талаас илүү хувь нь Нипалчууд байдаг. Тэднээс сурах гэвэл ... яг толгойнд орж ирэхгүй байна дараа бичнэ.
Бидэнтэй төстэй зүйл гэвэл дугаарлаж, хүлээж сураагүй, шууд л урдуур дайрна. Хичээл орсон багш нар лекцээ компьютер дээрээ үлдээгээд аваарай гэдэг юм. Тэгээд нэг Нипал урдуур орох юм бол бүгд тэрэндээ флашаа өгөөд л.... эсвэл нутаг нэгтэн гэдэг юмуу байлгүй шууд урдуур дайраастай. Нэг нь авчихаад бусаддаа өгчиж болдоггүй юм байлгүй арав хориулаа л дайрна. Эхлээд гайхаад байдаг байсан одоо бол тоохоо больсон. Хааяадаа би хүлээж байна гээд хэлэхээр бас гайгүй санаа ч зовно.

Эмэгтэйчүүд нь хүнийг их ажиглаж хардаг бололтой. Өнөөдөр чи үсээ өөр самнасан байна. Ийм хувцас өмссөн байна гэх мэт. Бас хүний хувийн амьдралыг сонирхоно энэ надад ёр таалагдахгүй байгаа. Би ч хүний хувийн амьдралын талаар асуух нь бүү хэл, сонирхдог ч үгүй.

Дараа үргэлжлүүлнэ.

Энэ хятадаас блог бичнэ гэж...

Энэ хятадаас блог хөтлөнө гэж алаан байхгүй юу (сүүлийн үед залуучуудаас иймэрхүү үг сураад хааяадаа хэрэглэхээр хөгжилтэй санагдаад байгаа). Учир юунд вэ гэвэл-Хятад улс google, facebook-д орохыг хориглосон учир gmail, blogspot, youtube гм зүйлс ажиллахгүй. Тусгай програм суулгаж байж ордог юм. Тэр програм нь ажиллаад эхэлбэл хурд бол бүр байхгүй болно. Интернэт маш удаан юун Монгол. Манай Монгол ч хаа очиж интернэт нь хурдан, хаа сайгүй үнэгүй интернэттэй сайхан шүү. Монгол байхдаа юнивишны интернэтийн хурдыг голоод байдаг байсан чинь энд ирээд юнивишнээ ямар хурдан байсаныг мэдэрсэн. Энд үнэгүй интернэт гэж бараг байхгүй. Заавал нууц үг нэхнэ, нууц үгээ зүгээр хэлнэ гэж байхгүй дээ. Тэгээд ийм газраас чинь блог бичнэ гэдэг их асуудалтай.


Saturday, December 31, 2016

2016 ондоо баярлалаа. 2017 он сайн байна уу

2016 оны төлөвлөгөөгөө эргэн харахад 80% биеэлсэн байна.
Амьдралын минь томоохон алхам болох гадаадад сурах төлөвлөгөө минь биеэлж хятадын засгийн газрын тэтгэлэгээр доктортоо сурч байна. Хань минь хотын тэтгэлэгээр бас сурч байгаа. Эргээд бодоход тэмүүлж хичээж хөдөлмөрлөж чадвар амьдрал биднийг шагнаад байдаг гэдэгт итгэдэг болжээ.

2017 ондоо
1. Мэдээж хятад хэлээ хэрэглээний хэмжээнд сайн сурах
2. Англи хэлээ advanced түвшинд хүртэл сурах
3. Өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж тодорхой хэмжээний орлоготой болох
4. Үрсээ авчирч хамтдаа амьдрах. Гэр бүлдээ хамтдаа байх цаг их гаргах
5. Олон улсын хуралд хамрагдах
6. Хятадын гайхалтай 2 газраар аялах. 1-2 улсруу үүргэвчтэй аялал хийх.