Шинэ жилээ яаж гаргасан гэж үү

Хятад ирээд 2 дахь шинэ жилээ угтан авлаа. Өмнөх жил нээх гойд юмгүй нөхөртэйгээ 2лаа өрөөндөө цомхон тэмдэглээд шинэ жилээ угтан авсан.
Энэ жил 4лээ байгаа болохоор дээр нь гадуур байр түрээсэлж байгаа болохоор илүү өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн. Энд ирсэнээсээ хойш олон сайхан дүү нартай болсон тэдний маань нэг хэсэг нь ирж хамтдаа хоол ундаа бэлдэн хийж хөгжилтэй сайхан шинэ оноо угтан авлаа.
Манай хотод л юмны үнэ Монголоос үнэтэй. Бялуу гэхэд л 8 инчтэй нь хамгийн хямддаа 158юан болсон.  Үхрийн мах 1кг нь 60 юанаас эхэлнэ. Бид гахайн мах 1кг 38 юан, тахианы мах 36юанаар авсан. Ногоо нь ч бас Монголоос үнэтэй. Гурил хүртэл 1кг нь 5аас 9 юаны хооронд байдаг. Байрны түрээс бүр үнэтэй. Цахилгаан, сөх, интернет бас Монголоос үнэтэй хэхэ. Нээх баахан үнэ биччихлээ.  Оюутан хүмүүст хааяа хэтэрхий өртөг өндөртэй амьдраад байгаа санагддаг. Тэгэхдээ үрстэйгээ хамт байх шиг сайхан зүй хаана байхав.


Comments

  1. Аз жаргал эрүүл энхийг хүсэв ээ чамдаа болон сайхан гэр бүлд нь.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл