Posts

Showing posts from September, 2016

Эхлэсэн...

Хятадад ирсэнээсээ хойш өглөө 6 цагт босоод гүйж байгаа. Ойролцоогоор 1км урттай тойрог замыг 5 удаа тойрч гүйгээд сунгалтын дасгал хийж байгаа. Оройд 3 тойрог алхаад унтаж байна. Энд хөгшин залуугүй гүйж алхдаг нь таалагдаж байна. Ихрүүдээ гаргаснаас хойш дасгал хийгээгүй болохоор энэ гэдэс бол умс шиг юм байгаа хэхэ.  хэзээ өмнөх шигээ болох юм бүү мэд ээ. Хичээл 8 цагт орж байгаа болохоор өглөө 6 цагт гүйгээд 6.30д орж ирээд шүршүүр  ороод нүүр амаа будаад, жаахан цай уугаад гарахад яг болоод байгаа.

Хятад ирээд төрсөн сэтгэдэл

Сурахаар хятад ирсэн. Уг нь ихрүүдээ араасаа авах төлөвлөгөөтэй ирсэн чинь бодож төсөөлж байсанаас өөр нөхцөл байдал угтлаа. Цэцэрлэг нь үнэтэй (сарын 2000-3000 юан) болохоор ихэр хүүхэд явуулна гэдэг санхүүгийн хувьд хүндрэлтэй санагдаж байна. Бас сургууль маань дотуур байрандаа гадны хүнтэй хамт байхыг зөвшөөрдөггүй болохоор гадуур байр хөлсөлж гэр бүлээрээ байна гэдэг бас л үнэтэй тусах шинжтэй. Энд цагийн ажил олддоггүй гэсэн болохоор ажил хийж мөнгө олно гэдэг бол бүр ч худлаа. Энд ирээд анзаарсан зүйл гэвэл үйлчилгээ талдаа бол яг манайхтай төстэй санагдсан. Бас гадаад оюутанууддаа гэр бүлээрээ амьдрах боломжийг олгох тал дээр хойрго ханддаг санагдаж байна. Юм нь санасаныг бодвол үнэтэй санагдсан. Одоогийн байдлаар бол сурахаар хятад улсыг сонгосондоо сэтгэл дундуур байгаа. Цаашдаа энэ байдал эсрэгээрээ эргэхийг үгүйсгэхгүй учир сураад л байхаас.