Хятад ирээд төрсөн сэтгэдэл

Сурахаар хятад ирсэн. Уг нь ихрүүдээ араасаа авах төлөвлөгөөтэй ирсэн чинь бодож төсөөлж байсанаас өөр нөхцөл байдал угтлаа. Цэцэрлэг нь үнэтэй (сарын 2000-3000 юан) болохоор ихэр хүүхэд явуулна гэдэг санхүүгийн хувьд хүндрэлтэй санагдаж байна. Бас сургууль маань дотуур байрандаа гадны хүнтэй хамт байхыг зөвшөөрдөггүй болохоор гадуур байр хөлсөлж гэр бүлээрээ байна гэдэг бас л үнэтэй тусах шинжтэй. Энд цагийн ажил олддоггүй гэсэн болохоор ажил хийж мөнгө олно гэдэг бол бүр ч худлаа.
Энд ирээд анзаарсан зүйл гэвэл үйлчилгээ талдаа бол яг манайхтай төстэй санагдсан. Бас гадаад оюутанууддаа гэр бүлээрээ амьдрах боломжийг олгох тал дээр хойрго ханддаг санагдаж байна. Юм нь санасаныг бодвол үнэтэй санагдсан. Одоогийн байдлаар бол сурахаар хятад улсыг сонгосондоо сэтгэл дундуур байгаа. Цаашдаа энэ байдал эсрэгээрээ эргэхийг үгүйсгэхгүй учир сураад л байхаас.

Comments

  1. Аль хотод сурч байгаа вэ? Бээжин бол өдрөөс өдөрт л үнэтэй болоод байгаа, анх очиж байхад арай л гайгүй байсан, сүүлийн хэдэн жил бол хамгийн үнэтэй хотуудын тоонд ороод байгаа. Үйлчилгээ энэ тэр яг хэлийг нь мэддэг хүнд бас Англи хэлээр ярьвал улам л сайжираад байдаг байсан намайг байхад, би ч тэгээд Хятад хэлийг нь мэддэггүй байсан болохоор хүмүүсийн сайн мууг нь ялгадаггүй ч байсан байж магадгүй л дээ. Зарим сургуулиад нь гэр бүлээрээ амьдрахыг зөвшөөрөөд байдаг байх шиг байсан даа, нэг оюутан охин хүүүхэдтэйгээ гэр бүлээрээ амьдардаг байсан юм. Тэрнээс оюутаны байранд амьдардаг байсан үгүйг нь асуугаад хэлнэ ээ за.

    ReplyDelete
  2. Аль хотод сурч байгаа вэ? Бээжин бол өдрөөс өдөрт л үнэтэй болоод байгаа, анх очиж байхад арай л гайгүй байсан, сүүлийн хэдэн жил бол хамгийн үнэтэй хотуудын тоонд ороод байгаа. Үйлчилгээ энэ тэр яг хэлийг нь мэддэг хүнд бас Англи хэлээр ярьвал улам л сайжираад байдаг байсан намайг байхад, би ч тэгээд Хятад хэлийг нь мэддэггүй байсан болохоор хүмүүсийн сайн мууг нь ялгадаггүй ч байсан байж магадгүй л дээ. Зарим сургуулиад нь гэр бүлээрээ амьдрахыг зөвшөөрөөд байдаг байх шиг байсан даа, нэг оюутан охин хүүүхэдтэйгээ гэр бүлээрээ амьдардаг байсан юм. Тэрнээс оюутаны байранд амьдардаг байсан үгүйг нь асуугаад хэлнэ ээ за.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл