Posts

Showing posts with the label Миний үрс

Үрс маань 3 нас хүрлээ.

Image
2 үрийнхээ 3 наснынх нь төрсөн өдрөөр аав ээж 2 нь цуг байж тэмдэглэж чадсангүй ээ. Үрсийнхээ үйлдэл бүхнийг харж хэрхэн том болж байгааг нь харж амьдрана гэдэг л аз жаргалын нэг том хэсэг юмуу даа.

Цэцэрлэгт явсан нь

Image
Миний үрс 12 сараас цэцэрлэгт явж эхэлсэн. Эхний 2 долоо хоног болж үнэхээрийн хэцүү байсан. Үрс маань орилж үлдээд ээж аавын сэтгэл бол урагдаастай. Өдөржингөө л үрсийн маань уйлж үлдсэн төрх нүдэнд харагдаад хэцүү юм билээ, хурдхан шиг л цэцэрлэг тарах цаг болоосой гэж боддог юм билээ. Одоо тэгээд хүүхэд болгон л цэцэрлэгт явах энэ давааг давахаас хойш гээд өөрсдийгөө тайвшруулаад зүтгүүлээд байлаа. Тэгээд өдөр өдрөөр дасаад сүүлдээ баяртай гээд ордог болсон. Ихэр хүүхэд бас хөөрхөн юмаа нэгэндээ ханьтай, цэцэрлэгийн багш нь манай 2 бүр өхөөрдөөд байдагийн"Хоолны цаг болохоор сандраад нэгнийгээ хайгаад гүйгээд сүйд болдог гэсэн" бас болоогүй ээ нийлж хүүхэд зодоостой л байна. Одоо цэцэрлэгтээ явна гээд дуртай болсон.

Цаанаасаа л сурчихдаг юм байна аа

Image
Үрс маань өөрсдөө хоолоо иддэг болсон. Хааяадаа л аав ээж 2 нь хооллож байгаа. Халуун хоолыг үлээгээд иддэг болсон хөөрхөн юмаа хэхэ. Өмд оймсоо өөрсдөө өмсөж сурч байна. Аавтай сагс, хөл бөмбөг үзсээр байгаад сагс, хөл бөмбөг зурагтаар гарахаар гоол, алдаа гээд орьлолдоод сүртэй ш дээ. Өнгөрсөн амралтын өвөөгийндөө очиж ирсэнээс хойш дүү нь ахтайгаа хөөцөлдөж гүйхээрээ "аллаа" гээд зугатдаг болчихож, бодбол өвөөгийнд нь ах эгч нар нь тэгж тоглосон юм байлгүй. Өдөр бүр шинэ үг хэлж хөөрхөн хөөрхөн үйлдэл гаргаад эгдүү хүргээд хайр ундарсаар л өдөр өнгөрөх юм даа.

Хазалт

Image
Өнөөдөр ах нь дүүгийнхээ хөмсөг хацарыг нь хазаад шүдний ором оруулаад хөх улаан болоод хавдчихлаа. Ах нь хазсаныхаа дараа л буруу зүйл хийсэнээ ойлгоод загнасан ч уйлахгүй гэмшсэн царай гаргаад байх юм. Орой аав нь ажилаасаа ирээд хүү бид 2г гэрээсээ хөөх байхаа хэхэ. Аав нь намайг хүүхдүүдээ загнаад хааяа нэг гарыг алгадахаар өмөөрөөд байж ядаад байдаг юм ёстой л арай гэж л тэвдэг байх. Бид 2 нэг нь хүүхдүүдээ зэмлэж загнаж байх үед нөгөөх нь өмөөрөхгүй шүү гэдэг. Хааяадаа ч дийлгэхгүй юмаа, томрох тусмаа л ядраах шинжтэй.

Агаарлах тухай

Би 2 үрээ сар хүрээгүй байхад агаарладаг болсон. Ёр нь бол өдөрт дундажаар 2-6 цаг агаарлана. Мэдээж халуун хүйтэнээс хамаарч ялгаатай. Гэртээ унтдаггүй хүүхэд гараад л на...

Хүүхэд бүр өөрийн гэсэн өвөрмөц мөн чанартай-Үргэлжлэл

2. Хүүхэд хүүхдийн өсөлт хөгжил ялгаатай-Би бол үүнтэй санал нийлдэг. Уг анагаах ухаанд тэдэн сартайд тэгнэ ингэнэ гэсэн юм байдаг л даа. Тэгэхдээ тэр нь яг 100 хувь таарах ёстой гэсэн үг бас биш нээх олон сараар л зөрөхгүй байгаа бол шүү дээ. Тэгтэл зарим ээж нар яг тийм байх ёстой гэж сэтгээд өөрийгөө болон үр хүүхдээ зовоогоод байх юм. Манай 2-ийн нэг нь биеийн хөгжил нь түрүүлж байхад нөгөөгийнх нь оюуны хөгжил нь түрүүлж байх жишээтэй. 3. Зан ааш нь ялгаатай- Миний үрсийн ах нь уурлаж инээж байгаад л ээж ааваа аргандаа оруулаад авдаг их яриасаг. Нээх биеийн хүчний ажил хийхгүй тэгэхдээ гарын чадал ихтэй. Жнь- тоглоом булаацалдахдаа аав ээжрүүгээ харж уйлсаар байгаад дүүгээсээ булаалгаж авхуулдаг. Харин дүү нь нээх уурлаад инээгээд байхгүй дөлгөөхөн. Уурлавал ууралсан шиг уурлана даа харин ч нэг. Өөрийн биеийн хүчээр бүгдийг хийнэ их тэмцэгч чанартай. Тоглоомоо бол хүчээр булааж аваад юу ч болоогүй юм шиг ахыгаа дайрч гараад мөлхөөд явчихна. Дараа үргэлжлүүлнэ. Үрс маань сэр...

60x2=120 чавганцын ажил

Эмээ маань хүүхэд томрох лүд юмаа гэдэг байж билээ. Энэ үгийг одоо л ойлгож эхэлж байна. Миний үрс томрох тусмаа өөрсдийнхөөрөө байх гэдэг боллоо. Бүүвэйлэгч дээрээ су...

Фруто няня каша дажгүй шүү

Image
Манай 2 фруто нянягийн зуурдаг каша идсээр л байна. Одоо 6+ иддэг болсон. Сүүлийн хэдэн хоног манай 2 мөөмний улаан фен болоод сүү гарахгүй байсан байнгын хөхөөстэй. Номинд фруто нянягийн зуурдаг каша хямдарсан байхаар нь төрөл бүрээс нь авчихлаа. Ер нь хүүхдүүддээ өөр өөр төрлөөс нь өгөх их зүгээр шүү. Доорх 3 төрлийг авлаа.

Мөлхөх гээд оролдож эхэллээ

Миний 2 үрийн дүү нь 2 долоо хоногийн өмнөөс мөлхөх гээд бөгсөө ондолзуулаад шургаж унаад байдаг болсон. Нилээн оролдож байгаад чадахгүй болохоороо уурлаад байгаа нээх хөөрхөн. Хөөрхөн үрс маань өдөр бүр шинэ зүйл сураад эгдүүтэй юмаа. Ах нь болохоор өнхөрч өгч байна уураа хүрэхээр доошоо харж хэвтчихээд уйлаад л дээшээ харж чадахгүй байгаа юм шиг орилж өгнө дөө хэхэ.

Хоолой нь өвдөөд

Image
Өнгөрсөн долоо хоногт манай 2 дараалан хоолой нь өвдөөд. Манай 2ийн ах нь аавынхаа талаар унтдаг юм. Өнгөрсөн 2дахийн өглөө үүрээр халуураад  уйлаад эхлэнгүүд нь нурофин өгсөн ч халуун нь буудаггүй. Аав нь сандраад ажилаасаа чөлөө авсан. 9 цаг болонгуут дүүг нь аавтай нь үлдээгээд өрхийн эмнэлэгт үзүүлсэн чинь цээж нь зүгээр байна гээд нурофин бичиж өгсөн. Гэртээ ирээд хоолойг нь харсан чинь улайгаад идээлсэн байсан. Нурофинд халуун нь сайн буухгүй байсан болохоор параденк лаа хийсэн чинь халуун буусан. Тэгээд өдөржингөө уйлаад шөнөжин уйлаад халуураад маргааш нь гурван гал үзүүлсэн чинь хоолой нь идээлсэн байна тэгэхдэ ангина биш учраас антибиотик өгсөний хэрэггүй гээд MIXAFLU бичиж өгсөн.

Каша идүүлж эхэллээ

Image
Миний 2 үр хэдхэн хоногийн дараа 6 сар хүрлээ. Өчигдөр фруто няня-ийн 4+ каша аваад шингэндүү найруулж өглөө. 2лаа л дуртай идэж байна. Анх өгч байгаа учраас жаахан шингэндүү байвал зүгээр санагдсан өтгөн байхаар иддэггүй гэсэн. 30мл орчмыг өгсөн бага багаар дасгаад нэмээд явах бодолтой байна. Энэ каша цагаан будаанынх болохоор эхлээд өгч байгаа үед зүгээр гэж бодож байна. 5+, 6+-үүд нь олон төрлийн жимстэй байдаг юм билээ. Эхлээд будаандаа дасгаж байгаад дараагийн ээлжинд нь л жимстэйг өгөх санаатай байна.

Сок өгч эхэллээ-Бор хоолонд орох эхний алхам

Image
Найз маань зочилж ирэхдээ Агуша-ийн 4 сартай хүүхдийн сок авчирч өгөхөөр 2 үрдээ өгсөн чинь нэг маш дуртай идэж байна бүр идэх гээд уйлаад мээмээ голоод байна ш дээ хөөрхөн юмаа. Харин дүү нь ярвайгаад амнаасаа гардаад ер идэж өгөхгүй дургүй байна хэхэ. Ингээд миний 2 үр бор хоолондоо орох анхны алхамаа хийлээ.

Ихэр хүүхдийн тэрэг

Image
Ихрүүдэд авга өвөө эмээ 2 нь тэрэг авч өгсөн. Тэрэг авах гэж нилээн эрэл хайгуул болсон. Улаанбаатарын хүүхдийн тодотголтой дэлгүүрүүдийг дуусгасан байхаа. Би ч нялх биетэй тэгээд 2 үрээ хараад юун гадуур гарах. Тэрэг авахад анхаарах хэдэн зүйлс бол: Өргөн дээр нь анхаарах- гэрийн болон лифтны хаалгаар багтдаг байх. Тэгэхгүй бол над шиг хүүхдүүдээ ганцаараа харах хүнд хүүхдүүдээ агаарлуулна гэдэг үлгэр болно. Сайн хэмжиж байгаар л хайлгасан. Монголд зарж байгаа тэргүүд ихэнхдээ өргөн байдаг юм билээ.  Тэрэгний гар нь урд ардаа гардаг байх. Салхитай, нартай үед нэг талдаа гартай тэрэг хэцүү. Гэвч ийм тэрэгүүд ихэнхдээ өргөн байсан.  Чанартай байх. Ядаж дугуй сайтай.  Эвхэхэд хялбар бөгөөд жижиг болдог овор багатай байх. Ерөнхийдөө ийм шалгуур тавиад хайсан боловч бүгдийг нь хангах тэрэг олдоогүй мэдээд интернетээс давхар хайсан. 2 шалгуураас бусдыг нь хангасан тэрэг олж авсан ч сэтгэл хангалуун 5 сар хэрэглэж байна.

Хүүхдийн хамар битүүрэх хэцүү шүү

Image
Хүүхдийн хамар битүүрэх хэцүү шүү. Болдог бол өмнөөс нийгээд онгойлгомоор санагддаг. Манай 2-ийн хамар нь 1 сар гарантайгаар битүүрээд эхэлсэн. Эмчид үзүүлсэн чинь Saline дусаа өөр зүйл дусааж болохгүй зарим ээжүүд дур мэдэн хамаагүй зүйл дусаагаад хамарын нармайг нь гэмтээчихдаг шүү гээд бсан.   Салинаа дусаагаад нэг минут орчимын дараа тусгай соруулаар нусыг нь соруулаад авчихдаг

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Image
Манай 2 үрийн толгой далий болчихсон. Нэг сартай байхад нь мэдээд толгойн хэлбэр засдаг дэр аваад дэрлүүлээд байгаа ч улам л далий болчихжээ. Дэрэндээ найдаад нээх анзаарахгүй тоохгүй байсан чинь улам далий болсон байна гээд хүмүүс хэлээд байхаар ойрд бүр санаа зовоод байна. Одоо толгой нь засах гээд эсрэг тийш нь харуулаад хэвтүүлэхээр биеэ дорхноо засаад далий талруугаа харчих юм. Бүр арга ядаад шахаанд оруулаад хэвтүүлэхээр уурлаад уйлаад хэвтэхгүй байх юм. Бага сартай байхад нь л эрчимтэй шахаанд оруулдаг байж гээд харамсаад сууж байна.

Хүүхдүүддээ төмөртэй Poly-Vi-Sol өгч байгаа

Image
Хугацаанаа өмнө төрсөн хүүхэд ээжээсээ төмөрөө дутуу авсан байдаг тул төрнөөс хойш төмөр агуулсан витамин өгөх ёстой. Мөн хөхний сүү төмөр агуулдаггүй учраас хугацаанаасаа өмнө төрсөн хүүхэддээ төмөр өгөх хэрэгтэй гэж эмч нар зөвлөсөн. Би мэдэхгүй учраас төрснөөсөө хойш сарын дараанаас өгч эхэлсэн ч манай 2-ийн нэг нь угж хөхдөггүй учраас яаж өгөх учраа одоо хүртэл олоогүй л байгаа ч өгнө дөө. Нэг нь бол хааяа угж өгөхдөө өгдөг юм. Одоо томроод хөхөндөө цадахаа болиод нэмэлт өгөөд эхлэхдээ тасралтгүй өгнө дөө.

Жирэмсэн эсэхээ мэдэх

Image
Нөхөр бид 2т жирэмсэн болсоноо мэдэх хамгийн сайхан мэдрэмж байсан. Эхлээд бид 2 цусны шинжилгээ өгсөн. Цусны шинжилгээ өгчихээд хариугаа авахдаа хамгийн их догдолж байсан хэхэ. Жирэмсэн гэдгээ мэдээд их сайхан санагдаж билээ. Жирэмсэн үед үүсдэг hCG (Human Chorionic Gonadotropin) дааврыг жирэмсэний 7-10 хоногт цусанд үзэж жирэмсэн эсэхээ мэдэж болдог бөгөөд нэг ёсондоо шээсэнд үздэг туузан оношлуураас эрт мэдэж болно гэсэн үг.

Хөхний сүү саагч

Image
Хөх өвдөх шиг хэцүү зүйл алга. Ойр ойрхон горьдоод байхаар хөх их эмзэг болчих юм. Хөхөн дотор бэрсүү үүсээд тэр нь өвдөөд бас хөхүүлэхгүй хэдэн цаг болчихоор өвчин ороод бэрсүү үүсчих юм. Бүр их өвдөөд байхаар нь сонгидо эмнэлэгийн хөхний мэс заслын эмчид үзүүлсэн чинь хөхүүлсэнийхээ дараа хөхөө сулартал сааж байх хэрэгтэй гээд гэртээ ирээд гараа саасан боловч сүү үлдээд байхаар нь өдөржингөө судалж байгаад (интернет, эмч, ээж нараас) хөхний сүү задгайруулахгүй мөн хөхний толгой хагалдаггүй гээд Pigeon-ний гар саалтуур авлаа.