Толгойнынх нь далийг яаж засах вэ

Манай 2 үрийн толгой далий болчихсон. Нэг сартай байхад нь мэдээд толгойн хэлбэр засдаг дэр аваад дэрлүүлээд байгаа ч улам л далий болчихжээ. Дэрэндээ найдаад нээх анзаарахгүй тоохгүй байсан чинь улам далий болсон байна гээд хүмүүс хэлээд байхаар ойрд бүр санаа зовоод байна. Одоо толгой нь засах гээд эсрэг тийш нь харуулаад хэвтүүлэхээр биеэ дорхноо засаад далий талруугаа харчих юм. Бүр арга ядаад шахаанд оруулаад хэвтүүлэхээр уурлаад уйлаад хэвтэхгүй байх юм. Бага сартай байхад нь л эрчимтэй шахаанд оруулдаг байж гээд харамсаад сууж байна.

Уг нь энэ дэр дотроо шар будаатай учраас толгой нь хөлрөхгүй их зүгээр санагддаг.

Comments

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Lab meeting - ийн дараах хүүрнэл