Posts

Showing posts from July, 2014

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Image
Манай 2 үрийн толгой далий болчихсон. Нэг сартай байхад нь мэдээд толгойн хэлбэр засдаг дэр аваад дэрлүүлээд байгаа ч улам л далий болчихжээ. Дэрэндээ найдаад нээх анзаарахгүй тоохгүй байсан чинь улам далий болсон байна гээд хүмүүс хэлээд байхаар ойрд бүр санаа зовоод байна. Одоо толгой нь засах гээд эсрэг тийш нь харуулаад хэвтүүлэхээр биеэ дорхноо засаад далий талруугаа харчих юм. Бүр арга ядаад шахаанд оруулаад хэвтүүлэхээр уурлаад уйлаад хэвтэхгүй байх юм. Бага сартай байхад нь л эрчимтэй шахаанд оруулдаг байж гээд харамсаад сууж байна.

Хүүхдүүддээ төмөртэй Poly-Vi-Sol өгч байгаа

Image
Хугацаанаа өмнө төрсөн хүүхэд ээжээсээ төмөрөө дутуу авсан байдаг тул төрнөөс хойш төмөр агуулсан витамин өгөх ёстой. Мөн хөхний сүү төмөр агуулдаггүй учраас хугацаанаасаа өмнө төрсөн хүүхэддээ төмөр өгөх хэрэгтэй гэж эмч нар зөвлөсөн. Би мэдэхгүй учраас төрснөөсөө хойш сарын дараанаас өгч эхэлсэн ч манай 2-ийн нэг нь угж хөхдөггүй учраас яаж өгөх учраа одоо хүртэл олоогүй л байгаа ч өгнө дөө. Нэг нь бол хааяа угж өгөхдөө өгдөг юм. Одоо томроод хөхөндөө цадахаа болиод нэмэлт өгөөд эхлэхдээ тасралтгүй өгнө дөө.

Ус унаад халзан болсон

Image
Би гэж хүн халзарч байна. Үс унана гэдэг ямар аймар юм вэ. Туг тугаараа л унаж байна. Угаахаас, самнахаас, ер нь үсэндээ гар хүрэхээс айж байна. Бүр их унаад байхаар нь байнга сүлжиж байгаа ч сүлжих үс ч алга болж байна даа. Толинд харахаас ч айж байна. Харах тоолонд л халзраад байх юм. Амьхандаа л арслаад л байх юм. Үс уналтын эсрэг гээд Himalaya-ийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа ч  одоохондоо нэмэр алга л байна. Орой

Жирэмсэн эсэхээ мэдэх

Image
Нөхөр бид 2т жирэмсэн болсоноо мэдэх хамгийн сайхан мэдрэмж байсан. Эхлээд бид 2 цусны шинжилгээ өгсөн. Цусны шинжилгээ өгчихээд хариугаа авахдаа хамгийн их догдолж байсан хэхэ. Жирэмсэн гэдгээ мэдээд их сайхан санагдаж билээ. Жирэмсэн үед үүсдэг hCG (Human Chorionic Gonadotropin) дааврыг жирэмсэний 7-10 хоногт цусанд үзэж жирэмсэн эсэхээ мэдэж болдог бөгөөд нэг ёсондоо шээсэнд үздэг туузан оношлуураас эрт мэдэж болно гэсэн үг.

Хөхний сүү саагч

Image
Хөх өвдөх шиг хэцүү зүйл алга. Ойр ойрхон горьдоод байхаар хөх их эмзэг болчих юм. Хөхөн дотор бэрсүү үүсээд тэр нь өвдөөд бас хөхүүлэхгүй хэдэн цаг болчихоор өвчин ороод бэрсүү үүсчих юм. Бүр их өвдөөд байхаар нь сонгидо эмнэлэгийн хөхний мэс заслын эмчид үзүүлсэн чинь хөхүүлсэнийхээ дараа хөхөө сулартал сааж байх хэрэгтэй гээд гэртээ ирээд гараа саасан боловч сүү үлдээд байхаар нь өдөржингөө судалж байгаад (интернет, эмч, ээж нараас) хөхний сүү задгайруулахгүй мөн хөхний толгой хагалдаггүй гээд Pigeon-ний гар саалтуур авлаа.