Хүүхдүүддээ төмөртэй Poly-Vi-Sol өгч байгаа

Хугацаанаа өмнө төрсөн хүүхэд ээжээсээ төмөрөө дутуу авсан байдаг тул төрнөөс хойш төмөр агуулсан витамин өгөх ёстой. Мөн хөхний сүү төмөр агуулдаггүй учраас хугацаанаасаа өмнө төрсөн хүүхэддээ төмөр өгөх хэрэгтэй гэж эмч нар зөвлөсөн. Би мэдэхгүй учраас төрснөөсөө хойш сарын дараанаас өгч эхэлсэн ч манай 2-ийн нэг нь угж хөхдөггүй учраас яаж өгөх учраа одоо хүртэл олоогүй л байгаа ч өгнө дөө. Нэг нь бол хааяа угж өгөхдөө өгдөг юм. Одоо томроод хөхөндөө цадахаа болиод нэмэлт өгөөд эхлэхдээ тасралтгүй өгнө дөө.

Энэ их дажгүй витамин санагдсан. Уухаар баас нь жаахан үнэртэй болчдог юм билээ. Өдөрт 1 мл уух ёстой. Алдан оног ч гэсэн 2 нас хүртэл л өгөх хэрэгтэй гэсэн.

Comments

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл