Posts

Showing posts from January, 2018

Lab meeting - ийн дараах хүүрнэл

Манай лаб 7 хоног бүрийн нэг өдөр хуралтай байдаг юм. Тэр өдөр бөөн стресс болдог. 7 хоногт юу хийсэнээ танилцуулаад шинээр юу хийх гэж байгаагаа яриад тэгээд проф баахан асуулт асуугаад (туршилт болон онолын) загнахыг нь загнаад, тайлбарлахыг нь тайлбарлаад, зарим нэгийг нь уйлтал нь загнана. Бүгд л түгшээстэй.  Проф өнөөдөр жаахан ууртай байсан. Өнөөдрийн хурал дуусаад би амрахыг зөвшөөрсөн хуудсанд гарын үсгийг нь авах гэсэн чинь нээх сүртэй "Чи удаан байна шүү, чамайг амраахгүй гэснээ заза тоглосон юм сайхан амраарай гээд гарын үсгээ зураад өгнө лээ". Манай лаб-ын хэд чамайг проф амраахгүй гэсэн үү гээд бөөн яриа болж байна. Манай хэд хүний муунд дуртайг хэлэх үү, Заримдаа хийж байгаа туршилтаасаа болоод сүпер стрессдэх юмаа. Амралтын өдөр ч амрахгүй зүтгээд байхад хүссэн үр дүн гарахгүй болохоор тэгээд л бөөн стресс бухимдал. Бид хурлын дараа проф-ийнхоо чанга хатууг гайхан ярьж бусад оюутануудын жаргалтайг баахан ярив. Проф өмнөх хурал дээр намайг gene editing-гээ ө

Манай лаб-хан 2

Image
Манайд шинээр хэдэн мастерын Хятад оюутанууд ирсэн. Хятад оюутануудад магтууштай сайн талууд их байна. Даруухан, туйлын хичээнгүй өглөөнөөс орой болтол лаб-даа туршилтаа хийгээд шөнө унтах гэж л дотуур байрлуугаа явна. Жилд 10 хоног л амардаг. Амралтын өдөрт ч лаб-даа л байж байна. Дандаа захиалгын хоол иднэ. Угаасаа дотуур байранд нь хоол хийхийг хориглодог ус буцалгагч ч байлгадаггүй юм билээ. Тэгээд жилийн 4 улирал жилийн 340 хоногт нь энэ лаб-даа байж байгаад төгсөнө шүү дээ. 00 дотор нэг хаалга нь дүштэй тэндээ усанд орчихно. Манай эмнэлэгийн 00-үүдын хаалга нь бүгд цоожгүй, зарим нь хаалга ч байдаггүй юм. Эхлээд 00 орохдоо нэг л эвгүй санагдаад хэцүү байсан одоо бол сурчихжээ. Сэдвээсээ халиад явчихлаа. Хятад оюутануудын суурь боловсрол их сайн санагддаг. Ялангуяа анагаахын оюутануудын онол болон практикийн мэдлэг их сайн санагдсан.  Энэ хэд маань ёстой л судлаач байх гэж төрсөн хүмүүс шиг л судалгааны ажилаа хийнэ шүү дээ. Мэдээж дотроо жаахан өрсөлдөөстэй. Анагаахын салбарт х

Шинэ жилээ яаж гаргасан гэж үү

Хятад ирээд 2 дахь шинэ жилээ угтан авлаа. Өмнөх жил нээх гойд юмгүй нөхөртэйгээ 2лаа өрөөндөө цомхон тэмдэглээд шинэ жилээ угтан авсан. Энэ жил 4лээ байгаа болохоор дээр нь гадуур байр түрээсэлж байгаа болохоор илүү өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн. Энд ирсэнээсээ хойш олон сайхан дүү нартай болсон тэдний маань нэг хэсэг нь ирж хамтдаа хоол ундаа бэлдэн хийж хөгжилтэй сайхан шинэ оноо угтан авлаа. Манай хотод л юмны үнэ Монголоос үнэтэй. Бялуу гэхэд л 8 инчтэй нь хамгийн хямддаа 158юан болсон.  Үхрийн мах 1кг нь 60 юанаас эхэлнэ. Бид гахайн мах 1кг 38 юан, тахианы мах 36юанаар авсан. Ногоо нь ч бас Монголоос үнэтэй. Гурил хүртэл 1кг нь 5аас 9 юаны хооронд байдаг. Байрны түрээс бүр үнэтэй. Цахилгаан, сөх, интернет бас Монголоос үнэтэй хэхэ. Нээх баахан үнэ биччихлээ.  Оюутан хүмүүст хааяа хэтэрхий өртөг өндөртэй амьдраад байгаа санагддаг. Тэгэхдээ үрстэйгээ хамт байх шиг сайхан зүй хаана байхав.