Posts

Showing posts with the label Ангийнхан

Манай лаб-хан-1

Блогтоо ангийнхан болон лаб -ийнхаа хүүхдүүдийн талаар бичих гэхээр яг альнаас нь эхлэхээ мэдэхээ больчих юм.  Манай лаб 1 эрэгтэй арван хэдэн эмэгтэйтэй(тоолж байгаагүй юм байна). Ихэнх нь магистрт цөөхөн хэд нь докторт сурдаг. Хятад хүмүүс хүүхдүүдээ яаж ингэж хөдөлмөрлүүлж сургасан байна гээд ангайж байна. Унтах гэж бор хоногтоо л дотуур байрлуугаа явна. Өдрийн цайгаа ч тухтай уухгүй ингэж хичээж сурч байгааг нь хараад гайхах бахархах зэрэгцдэг юм. Заримдаа туйлын өрөвдөлтэй санагддаг, энэ дэлхий дээр чинь сурахаас өөр амьдрал байна шүү дээ гэж хэлмээр байдаг. Олон хүн амтай улсад ингэж хөдөлмөрлөж байж байр сууриа олж авдаг байх гэж бодно.  Нөгөө талаар залуучууд нь ингэж хөдөлмөрлөж байж л улс орон нь хөгждөг байх хэмээн бодогддог.  Суралцах юм ихтэй лаб шүү.  Өнөөдөр бидний ихэнхийнх эс бохирдсон учраас юунаас болсоноо ярилцаад хариултыг үл олов.  Өглөө ирээд эсээ үзтэл бурхан минь баахан нян бужигнаж байв. Бараг уйлсангүй. ямар их хичээж байгаа б...

Манай ангийнхан

Манай ангийн талаас илүү хувь нь Нипалчууд байдаг. Тэднээс сурах гэвэл ... яг толгойнд орж ирэхгүй байна дараа бичнэ. Бидэнтэй төстэй зүйл гэвэл дугаарлаж, хүлээж сураагүй, шууд л урдуур дайрна. Хичээл орсон багш нар лекцээ компьютер дээрээ үлдээгээд аваарай гэдэг юм. Тэгээд нэг Нипал урдуур орох юм бол бүгд тэрэндээ флашаа өгөөд л.... эсвэл нутаг нэгтэн гэдэг юмуу байлгүй шууд урдуур дайраастай. Нэг нь авчихаад бусаддаа өгчиж болдоггүй юм байлгүй арав хориулаа л дайрна. Эхлээд гайхаад байдаг байсан одоо бол тоохоо больсон. Хааяадаа би хүлээж байна гээд хэлэхээр бас гайгүй санаа ч зовно. Эмэгтэйчүүд нь хүнийг их ажиглаж хардаг бололтой. Өнөөдөр чи үсээ өөр самнасан байна. Ийм хувцас өмссөн байна гэх мэт. Бас хүний хувийн амьдралыг сонирхоно энэ надад ёр таалагдахгүй байгаа. Би ч хүний хувийн амьдралын талаар асуух нь бүү хэл, сонирхдог ч үгүй. Дараа үргэлжлүүлнэ.