Манай лаб-хан-1

Блогтоо ангийнхан болон лаб -ийнхаа хүүхдүүдийн талаар бичих гэхээр яг альнаас нь эхлэхээ мэдэхээ больчих юм. 
Манай лаб 1 эрэгтэй арван хэдэн эмэгтэйтэй(тоолж байгаагүй юм байна). Ихэнх нь магистрт цөөхөн хэд нь докторт сурдаг. Хятад хүмүүс хүүхдүүдээ яаж ингэж хөдөлмөрлүүлж сургасан байна гээд ангайж байна. Унтах гэж бор хоногтоо л дотуур байрлуугаа явна. Өдрийн цайгаа ч тухтай уухгүй ингэж хичээж сурч байгааг нь хараад гайхах бахархах зэрэгцдэг юм. Заримдаа туйлын өрөвдөлтэй санагддаг, энэ дэлхий дээр чинь сурахаас өөр амьдрал байна шүү дээ гэж хэлмээр байдаг. Олон хүн амтай улсад ингэж хөдөлмөрлөж байж байр сууриа олж авдаг байх гэж бодно. 
Нөгөө талаар залуучууд нь ингэж хөдөлмөрлөж байж л улс орон нь хөгждөг байх хэмээн бодогддог. 

Суралцах юм ихтэй лаб шүү. 
Өнөөдөр бидний ихэнхийнх эс бохирдсон учраас юунаас болсоноо ярилцаад хариултыг үл олов.  Өглөө ирээд эсээ үзтэл бурхан минь баахан нян бужигнаж байв. Бараг уйлсангүй. ямар их хичээж байгаа билээ дээ. Амралтын өдөр ч амрахгүй байхад гээд л... ийм үед хамаг эрч хүч алга болчихсон юм шиг санагддаг. За яахав дахиад л хийе. Энэ бол боломж алдаагаа олоод ахиад эхлэе гээд өөрийгөө тайвшруулж байна.

Өчигдөр ихрүүдийн том нь ханиад хүрсэн байсан чинь өнөө шөнө хоолой нь өвдөөд хонолоо. Лаб-дээрээ байгаа ч гэрлүүгээ бас яараастай.

Comments

  1. Ихрүүдийн том бие нь сайжирч байна уу? Цугтаа байгаамуу? тэгвэл сайхан байгаам байна даа.
    Энэ доод талын Африк тивийн тухай бичлэг ямар гоё юм бэ.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл