Posts

Showing posts from March, 2016

Цэцэрлэгт явсан нь

Image
Миний үрс 12 сараас цэцэрлэгт явж эхэлсэн. Эхний 2 долоо хоног болж үнэхээрийн хэцүү байсан. Үрс маань орилж үлдээд ээж аавын сэтгэл бол урагдаастай. Өдөржингөө л үрсийн маань уйлж үлдсэн төрх нүдэнд харагдаад хэцүү юм билээ, хурдхан шиг л цэцэрлэг тарах цаг болоосой гэж боддог юм билээ. Одоо тэгээд хүүхэд болгон л цэцэрлэгт явах энэ давааг давахаас хойш гээд өөрсдийгөө тайвшруулаад зүтгүүлээд байлаа. Тэгээд өдөр өдрөөр дасаад сүүлдээ баяртай гээд ордог болсон. Ихэр хүүхэд бас хөөрхөн юмаа нэгэндээ ханьтай, цэцэрлэгийн багш нь манай 2 бүр өхөөрдөөд байдагийн"Хоолны цаг болохоор сандраад нэгнийгээ хайгаад гүйгээд сүйд болдог гэсэн" бас болоогүй ээ нийлж хүүхэд зодоостой л байна. Одоо цэцэрлэгтээ явна гээд дуртай болсон.