Цэцэрлэгт явсан нь

Миний үрс 12 сараас цэцэрлэгт явж эхэлсэн. Эхний 2 долоо хоног болж үнэхээрийн хэцүү байсан. Үрс маань орилж үлдээд ээж аавын сэтгэл бол урагдаастай. Өдөржингөө л үрсийн маань уйлж үлдсэн төрх нүдэнд харагдаад хэцүү юм билээ, хурдхан шиг л цэцэрлэг тарах цаг болоосой гэж боддог юм билээ. Одоо тэгээд хүүхэд болгон л цэцэрлэгт явах энэ давааг давахаас хойш гээд өөрсдийгөө тайвшруулаад зүтгүүлээд байлаа. Тэгээд өдөр өдрөөр дасаад сүүлдээ баяртай гээд ордог болсон. Ихэр хүүхэд бас хөөрхөн юмаа нэгэндээ ханьтай, цэцэрлэгийн багш нь манай 2 бүр өхөөрдөөд байдагийн"Хоолны цаг болохоор сандраад нэгнийгээ хайгаад гүйгээд сүйд болдог гэсэн" бас болоогүй ээ нийлж хүүхэд зодоостой л байна. Одоо цэцэрлэгтээ явна гээд дуртай болсон.


Ээж нь ажилдаа орчихсон чинь жаахан ядрах юмаа. Ихрүүдээ харж байгаад шууд ажилдаа орох бас дэмий юм байна. Уг нь ихрүүдээ цэцэрлэгт өгчихөөд өөртөө жаахан анхаарал хандуулъя гэж болсон чинь худлаа боллоо.


Comments

  1. huurhun yum be. bi bas tomiigoo mgld tsetserlegt ugch bhad uilaad l bdg bj bilee. suuldee gadaa garahgui gej orildog bolson shd, ug ni gadaa garah ih durtai bsn huuhed chin, harin bagiigaa uildahad ni toohgoo baichihdag yum bilee kkk.

    ReplyDelete
  2. Сайн уу? Миний таньдаг хүмүүс дунд Бээжинд улсын цэцэрлэгт хүүхэд ээ явуулдаг хүн байдаггүй юм байна. Хүүхэдтэй хэд нь дандаа хувийн цэцэрлэгт хүүхэд ээ өгсөн гэнээ, төлбөр нь сарын 2000 юуан-аас дээшээ байдаг, хувийнх болохоор хүүхэд оруулахад амар байдаг гэж байна. Үүнээс өөр олигтой мэдээлэл олдсонгүй уучлаарай.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл