Posts

Showing posts from September, 2014

Каша идүүлж эхэллээ

Image
Миний 2 үр хэдхэн хоногийн дараа 6 сар хүрлээ. Өчигдөр фруто няня-ийн 4+ каша аваад шингэндүү найруулж өглөө. 2лаа л дуртай идэж байна. Анх өгч байгаа учраас жаахан шингэндүү байвал зүгээр санагдсан өтгөн байхаар иддэггүй гэсэн. 30мл орчмыг өгсөн бага багаар дасгаад нэмээд явах бодолтой байна. Энэ каша цагаан будаанынх болохоор эхлээд өгч байгаа үед зүгээр гэж бодож байна. 5+, 6+-үүд нь олон төрлийн жимстэй байдаг юм билээ. Эхлээд будаандаа дасгаж байгаад дараагийн ээлжинд нь л жимстэйг өгөх санаатай байна.

Сок өгч эхэллээ-Бор хоолонд орох эхний алхам

Image
Найз маань зочилж ирэхдээ Агуша-ийн 4 сартай хүүхдийн сок авчирч өгөхөөр 2 үрдээ өгсөн чинь нэг маш дуртай идэж байна бүр идэх гээд уйлаад мээмээ голоод байна ш дээ хөөрхөн юмаа. Харин дүү нь ярвайгаад амнаасаа гардаад ер идэж өгөхгүй дургүй байна хэхэ. Ингээд миний 2 үр бор хоолондоо орох анхны алхамаа хийлээ.

Ихэр хүүхдийн тэрэг

Image
Ихрүүдэд авга өвөө эмээ 2 нь тэрэг авч өгсөн. Тэрэг авах гэж нилээн эрэл хайгуул болсон. Улаанбаатарын хүүхдийн тодотголтой дэлгүүрүүдийг дуусгасан байхаа. Би ч нялх биетэй тэгээд 2 үрээ хараад юун гадуур гарах. Тэрэг авахад анхаарах хэдэн зүйлс бол: Өргөн дээр нь анхаарах- гэрийн болон лифтны хаалгаар багтдаг байх. Тэгэхгүй бол над шиг хүүхдүүдээ ганцаараа харах хүнд хүүхдүүдээ агаарлуулна гэдэг үлгэр болно. Сайн хэмжиж байгаар л хайлгасан. Монголд зарж байгаа тэргүүд ихэнхдээ өргөн байдаг юм билээ.  Тэрэгний гар нь урд ардаа гардаг байх. Салхитай, нартай үед нэг талдаа гартай тэрэг хэцүү. Гэвч ийм тэрэгүүд ихэнхдээ өргөн байсан.  Чанартай байх. Ядаж дугуй сайтай.  Эвхэхэд хялбар бөгөөд жижиг болдог овор багатай байх. Ерөнхийдөө ийм шалгуур тавиад хайсан боловч бүгдийг нь хангах тэрэг олдоогүй мэдээд интернетээс давхар хайсан. 2 шалгуураас бусдыг нь хангасан тэрэг олж авсан ч сэтгэл хангалуун 5 сар хэрэглэж байна.