Ихэр хүүхдийн тэрэг

Ихрүүдэд авга өвөө эмээ 2 нь тэрэг авч өгсөн. Тэрэг авах гэж нилээн эрэл хайгуул болсон. Улаанбаатарын хүүхдийн тодотголтой дэлгүүрүүдийг дуусгасан байхаа.
Би ч нялх биетэй тэгээд 2 үрээ хараад юун гадуур гарах.
Тэрэг авахад анхаарах хэдэн зүйлс бол:
  1. Өргөн дээр нь анхаарах- гэрийн болон лифтны хаалгаар багтдаг байх. Тэгэхгүй бол над шиг хүүхдүүдээ ганцаараа харах хүнд хүүхдүүдээ агаарлуулна гэдэг үлгэр болно. Сайн хэмжиж байгаар л хайлгасан. Монголд зарж байгаа тэргүүд ихэнхдээ өргөн байдаг юм билээ. 
  2. Тэрэгний гар нь урд ардаа гардаг байх. Салхитай, нартай үед нэг талдаа гартай тэрэг хэцүү. Гэвч ийм тэрэгүүд ихэнхдээ өргөн байсан. 
  3. Чанартай байх. Ядаж дугуй сайтай. 
  4. Эвхэхэд хялбар бөгөөд жижиг болдог овор багатай байх.
Ерөнхийдөө ийм шалгуур тавиад хайсан боловч бүгдийг нь хангах тэрэг олдоогүй мэдээд интернетээс давхар хайсан. 2 шалгуураас бусдыг нь хангасан тэрэг олж авсан ч сэтгэл хангалуун 5 сар хэрэглэж байна.
Жаахан том болохоор ах дүүгийн дараалсан тэрэг авна гэж бодож байна. Тэргийн нээх удаан хэрэглэхгүй учраас нээх үнэтэй тэрэг хэрэггүй санагдсан. Бас хэрэглээгээ бодож авахгүй бол гэрийн тавилга шиг байлгаад байлтай биш.

Comments

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл