Posts

Showing posts from December, 2017

Үнэ цэнэ нь үл мэдэгдэх шагнал урамшуулал

Өчигдөр цуг сурдаг оюутан маань "та шилдэг оюутанд материалаа өгөөч" гэлээ. Нэг талаар намайг үнэлж байгаа нь сайхан боловч нөгөө талаар надад их зүйл бодогдуулсан (сөрөг)орой боллоо. Эгч нь ч шилдэг оюутан болохоор гавьяа байгуулсан юм алга даа гэлээ. Өмнөх жилийнхээс харахад бараг л дүнгийн дундаж нь 3аас дээш бол хэдэн юан төлөөд авчих юм билээ. Надад нэг л таагүй сэтгэдэл төрөөд байдаг юм. Залуучууд бид чинь үнэ цэнэ нь үл мэдэгдэх шагнал урамшуулалд ямар ч дуртай юм билээ дээ. Залуучууд бид өөрсдийгөө арай л дутуу үнэлээд байх шиг. Ёр нь гадаадад сурч байгаа оюутан бидний хувьд 3 дээш үнэлгээтэй байх нь шагнуулаад байх зүйл биш, энэ бол зүгээр л байх ёстой зүйл. Та 3 дээш үнэлгээ авч чадахгүй бол сурч буй мэргэжилдээ тэнцэх чадаж байгаа эсэх талаараа л бодох хэрэгтэй байх.  Энэ үнэ цэнэ нь үл мэдэх шагнал, медалиудаас залуучууд бид татгалзаж байж л өөрсдийгөө бодитоор үнэлэх цаашлаад бид өөрсдийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэх байх даа. Нүглийн нүдийг гурилаар хуурахтай ади

Эссэ бичээд

Сурч байгаа хотын маань Монгол оюутануудын дунд эссэ бичлэгийн уралдаан болоод нэг эссэ бичсэн ухаантай. Миний оролцоо Монголын ирээдүйд Энэ сэдвийн хараад хамгийн түрүүнд миний толгойнд орж ирсэн зүйл бол миний эзэмшсэн мэргэжил, миний одоо сурч байгаа боловсрол Монголын ирээдүйд ямар хэрэгтэй талаар бичье гэж бодож байсан ч хүн бүр л ингэж бичдэг шүү дээ. Энэ сэдвийн хүрээнд яригддаг зүйл гэвэл нөгөө л мундаг боловсролтой байж Монголын ирээдүй гэрэлтэнэ гэдэг, яг үнэндээ миний харж байгаа өнцгөөс бид нээх боловсролоор дутаад байгаа биш санагддаг. Хаа сайгүй л гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүс их болж тэгсэн хэрнээ л тэр боловсролоо өөр зүйлд ашиглах нь харамсалтай санагддаг. Нөгөөтэйгүүр гадаад дотоодод зовон байж эзэмшсэн мэдлэгээ хэрэгжүүлэх боломж олдохгүй байх нь их. Би 2 дахь гадаад улсдаа боловсрол эзэмших гэж байна. Эргэн тойронд байгаа оюутануудаа харахад аав ээж бид чинь үр хүүхдүүдийнхээ боловсрол дээр нь анхаараад хүмүүжилийг нь орхидуулчихжээ хэмээн бодогддог.