Posts

Showing posts from October, 2014

Фруто няня каша дажгүй шүү

Image
Манай 2 фруто нянягийн зуурдаг каша идсээр л байна. Одоо 6+ иддэг болсон. Сүүлийн хэдэн хоног манай 2 мөөмний улаан фен болоод сүү гарахгүй байсан байнгын хөхөөстэй. Номинд фруто нянягийн зуурдаг каша хямдарсан байхаар нь төрөл бүрээс нь авчихлаа. Ер нь хүүхдүүддээ өөр өөр төрлөөс нь өгөх их зүгээр шүү. Доорх 3 төрлийг авлаа.

Мөлхөх гээд оролдож эхэллээ

Миний 2 үрийн дүү нь 2 долоо хоногийн өмнөөс мөлхөх гээд бөгсөө ондолзуулаад шургаж унаад байдаг болсон. Нилээн оролдож байгаад чадахгүй болохоороо уурлаад байгаа нээх хөөрхөн. Хөөрхөн үрс маань өдөр бүр шинэ зүйл сураад эгдүүтэй юмаа. Ах нь болохоор өнхөрч өгч байна уураа хүрэхээр доошоо харж хэвтчихээд уйлаад л дээшээ харж чадахгүй байгаа юм шиг орилж өгнө дөө хэхэ.

BBQ chicken хийсэн нь

Image
Анх удаа хийж үзлээ. Гэртээ байсан материалаа хийсэн ч их амттай болсон. Орц: Оргио тахианы 2 гуя байсанаараа хийсэн. Перц Давс Кархмал -4 амны халбага Гурил-7 амны халбага   Өндөг 1 Соус: Кетчуп-3 амны халбага байсанаа хийсэн  Гүчүжан-2 амны халбага Сахар-2 амны халбага Гүзээлзгэний вариан-2 амны халбага  

Кофенд дурласан бүсгүй

Image
Миний өдөр тутмын амьдрал зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэг кофе болжээ. Жирэмсэн байхдаа нэг аяга кофе уухгүй тэвчсэн гэж бодохоор эх хүн үр хүүхдийнхээ төлөө юуг тэвчиж чаддагийн жишээ хэхэ хэтрүүлчих үү дээ. Хүүхдүүдээ гаргаад 4 сартайгаас өдөрт 1 аяга кофе ууж эхэлсэн, одоо бол 2 аягыг ууж байна даа. Нээх сайхан гадагшаа гарч сайхан кофе уух юмсан бас ингэж найруулж сурмаар байна.

Хоолой нь өвдөөд

Image
Өнгөрсөн долоо хоногт манай 2 дараалан хоолой нь өвдөөд. Манай 2ийн ах нь аавынхаа талаар унтдаг юм. Өнгөрсөн 2дахийн өглөө үүрээр халуураад  уйлаад эхлэнгүүд нь нурофин өгсөн ч халуун нь буудаггүй. Аав нь сандраад ажилаасаа чөлөө авсан. 9 цаг болонгуут дүүг нь аавтай нь үлдээгээд өрхийн эмнэлэгт үзүүлсэн чинь цээж нь зүгээр байна гээд нурофин бичиж өгсөн. Гэртээ ирээд хоолойг нь харсан чинь улайгаад идээлсэн байсан. Нурофинд халуун нь сайн буухгүй байсан болохоор параденк лаа хийсэн чинь халуун буусан. Тэгээд өдөржингөө уйлаад шөнөжин уйлаад халуураад маргааш нь гурван гал үзүүлсэн чинь хоолой нь идээлсэн байна тэгэхдэ ангина биш учраас антибиотик өгсөний хэрэггүй гээд MIXAFLU бичиж өгсөн.