Хоолой нь өвдөөд

Өнгөрсөн долоо хоногт манай 2 дараалан хоолой нь өвдөөд. Манай 2ийн ах нь аавынхаа талаар унтдаг юм. Өнгөрсөн 2дахийн өглөө үүрээр халуураад  уйлаад эхлэнгүүд нь нурофин өгсөн ч халуун нь буудаггүй. Аав нь сандраад ажилаасаа чөлөө авсан. 9 цаг болонгуут дүүг нь аавтай нь үлдээгээд өрхийн эмнэлэгт үзүүлсэн чинь цээж нь зүгээр байна гээд нурофин бичиж өгсөн. Гэртээ ирээд хоолойг нь харсан чинь улайгаад идээлсэн байсан. Нурофинд халуун нь сайн буухгүй байсан болохоор параденк лаа хийсэн чинь халуун буусан. Тэгээд өдөржингөө уйлаад шөнөжин уйлаад халуураад маргааш нь гурван гал үзүүлсэн чинь хоолой нь идээлсэн байна тэгэхдэ ангина биш учраас антибиотик өгсөний хэрэггүй гээд MIXAFLU бичиж өгсөн.

Уг нь энэ эм (**Хүүхдэд хэрэглэх зориулалттай бэлдмэл. Амьсгалын дээд замын салстын үрэвсэл буюу ханиад хүрсэн үед илрэх халуурах, толгой өвдөх, хамар битүүрэх, харшлын шинж тэмдэгийг намдаах зорилгоор хэрэглэнэ. 2-6 настай хүүхэд 1 шахмалаар өдөрт 3-4 удаа. 6-12 настайд 1-2 шахмалаар өдөрт 3-4 удаа ууна. https://emonos.mn/category/product/23427/#.VDSvaFd-9dg) 2 доош настай хүүхдэд өгөхийг зөвлөөгүй байсан нь эмч 12 цагийн зайтай нэгийг таллаад өг гэсэн болохоод гайгүй байх гэж бодоод өгсөн. Ер нь бол би эм хүүхдэдээ өгөхдөө заавал өөрөө шалгадаг сайн лавлаж найрлагыг нь хянаж байж өгдөг. Моносын https://emonos.mn сайт их зүгээр шүү ороод эмийн мэдээлэлээ авахад ээжүүдээ. Цаана чинь парацетамол хүүхдүүд их хордож байна гээд мэдээлэл гарсан байсан- http://www.eagle.mn/content/read/23541.htm

Ханиадны талаар бичиж бгаад дундуур нь баахан эм яриад явчихлаа. Ах нь 3 өдөр шөнөгүй уйлаад халуураад зүгээр болтол дүү бас хоолой идээлээд л адилхан шинж тэмдэг өглөө тэгээд бас 3 өдөр шөнөгүй уйлаад халуураад тэгээд зүгээр боллоо. Уг нь нэгэндээ халдана гээд мээмээ сольж хөхүүлэхгүй угж сойсог дээр нь анхаарсан ч нэмэр болсонгүй. Нөхөр бид 2 долоо хоног унтсангүй ээ. Өчигдөр өглөө миний 2 нүд тойроод хөхөрсөн байсан хэхэ. Бодвол нойргүй ядраад тэгсэн байх нээрээ нөгөө их сүүтэй мээм сүүгүй болсон өчигдөр өдөржингөө шар будаа идсэн ч нэмэргүй л байна. Манай 2 чинь 6 сартай л сүүгээ бардаггүй их сүүтэй мээм ш дээ уг нь.  Ихэр хүүхэд зэрэг өвдөхөөрөө  хэцүү юмаа.

Comments

  1. mixaflu uugad namdsan u manai huu 7 sartai eniig uuwal yah bol dongoj us n goijij ehelj bgan baga der n l darchihmaar bdag

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл