Lab meeting - ийн дараах хүүрнэл

Манай лаб 7 хоног бүрийн нэг өдөр хуралтай байдаг юм. Тэр өдөр бөөн стресс болдог. 7 хоногт юу хийсэнээ танилцуулаад шинээр юу хийх гэж байгаагаа яриад тэгээд проф баахан асуулт асуугаад (туршилт болон онолын) загнахыг нь загнаад, тайлбарлахыг нь тайлбарлаад, зарим нэгийг нь уйлтал нь загнана. Бүгд л түгшээстэй.  Проф өнөөдөр жаахан ууртай байсан.
Өнөөдрийн хурал дуусаад би амрахыг зөвшөөрсөн хуудсанд гарын үсгийг нь авах гэсэн чинь нээх сүртэй "Чи удаан байна шүү, чамайг амраахгүй гэснээ заза тоглосон юм сайхан амраарай гээд гарын үсгээ зураад өгнө лээ". Манай лаб-ын хэд чамайг проф амраахгүй гэсэн үү гээд бөөн яриа болж байна. Манай хэд хүний муунд дуртайг хэлэх үү,

Заримдаа хийж байгаа туршилтаасаа болоод сүпер стрессдэх юмаа. Амралтын өдөр ч амрахгүй зүтгээд байхад хүссэн үр дүн гарахгүй болохоор тэгээд л бөөн стресс бухимдал.
Бид хурлын дараа проф-ийнхоо чанга хатууг гайхан ярьж бусад оюутануудын жаргалтайг баахан ярив. Проф өмнөх хурал дээр намайг gene editing-гээ өөр эс дээр туршаад үз гэсэн болохоор нь өмнөх хурлын дараагаас туршиж байгаа юм. Тэгээд өнөөдөр туршилтаа танилцуулсан чинь чи яагаад өөр эс дээр туршиж байгаан гээд гайхаад хэхэ, би та өөрөө хэлсэн ш дээ гэж арай л хэлж амжсангүй ээ ууртай байгаа дээр нь нэмээд яахав гээд аятайхан шиг тайлбарлалаа ш дээ. Гарч ирээд бид проф-ийнхаа мартамхайг гайхан ярилцлаа.
Их зүйл сурч байгаагаа бодоод л стрессээ тайлах юм даа. Бас борголоо уугаад л сайхан болдог юм.

Ихрүүд намайг орой ууртай ирэхээр үнсээд л тайтгаруулж байна бас.

Comments

  1. Зүгээрээ, тэр тусмаа мундаг болноо л гэсэн үг. Бас хэт завгүй багш нарын хий гэсэн болгоныг хийхгүйгээр ялгаж салгаж сурна. Хатуу чанга хүний дор ажиллах өөрт л хэрэгтэй. Насаараа тийм байдалд байхгүйгээс хойш хэдхэн жил тэсчихвэл тэрнээс хойш таарах асуудлууд асуудал биш л гэж бодоод хичээгээрэй.

    ReplyDelete
  2. wow bayarlalaa. Saihan setgedel bichsend bayarlalaa

    ReplyDelete
  3. Piglet - Үнэн үг шар тос.
    Me;n - Төрсөн өдөр нь саяхан болоод өнгөрсөн байна ш дээ. Төрсөн өдрийн мэндийг төө зайгүй чамдаа хүргэе ээ...

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ