Каша идүүлж эхэллээ
Миний 2 үр хэдхэн хоногийн дараа 6 сар хүрлээ. Өчигдөр фруто няня-ийн 4+ каша аваад шингэндүү найруулж өглөө. 2лаа л дуртай идэж байна. Анх өгч байгаа учраас жаахан шингэндүү байвал зүгээр санагдсан өтгөн байхаар иддэггүй гэсэн. 30мл орчмыг өгсөн бага багаар дасгаад нэмээд явах бодолтой байна. Энэ каша цагаан будаанынх болохоор эхлээд өгч байгаа үед зүгээр гэж бодож байна. 5+, 6+-үүд нь олон төрлийн жимстэй байдаг юм билээ. Эхлээд будаандаа дасгаж байгаад дараагийн ээлжинд нь л жимстэйг өгөх санаатай байна.
Каша өгөхдөө нөгөө авсан халбага хэрэглэж байгаа цэвэрхэн зүгээр санагдаад байгаа. Шингэн бантан ч өгч болохоор юм билээ. Хэд хоногийн дараагаас тараг өгч эхэлнэ гэж бодож байна.
Каша өгөхдөө нөгөө авсан халбага хэрэглэж байгаа цэвэрхэн зүгээр санагдаад байгаа. Шингэн бантан ч өгч болохоор юм билээ. Хэд хоногийн дараагаас тараг өгч эхэлнэ гэж бодож байна.
Comments
Post a Comment