Сок өгч эхэллээ-Бор хоолонд орох эхний алхам

Найз маань зочилж ирэхдээ Агуша-ийн 4 сартай хүүхдийн сок авчирч өгөхөөр 2 үрдээ өгсөн чинь нэг маш дуртай идэж байна бүр идэх гээд уйлаад мээмээ голоод байна ш дээ хөөрхөн юмаа. Харин дүү нь ярвайгаад амнаасаа гардаад ер идэж өгөхгүй дургүй байна хэхэ. Ингээд миний 2 үр бор хоолондоо орох анхны алхамаа хийлээ.

Дажгүй сок санагдсан. Идэж эхэлж байгаа учраас бага багаар өгсөн.
Иймэрхүү нэмэлт өгөх гээд Pigeon-ны халбагатай угж авсан байсан нь их хэрэг боллоо. Гадуураа асгарахгүй цэвэрхэн өгөхөд эвтэйхэн их зүгээр юмаа.
Энэ халбагатай угж хаа сайгүй зардаг болсон байна лээ. Ногооны зутан хийгээд өгөхдөө ч хэрэглэж болохоор санагдсан.


Comments

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл