Хөхний сүү саагч

Хөх өвдөх шиг хэцүү зүйл алга. Ойр ойрхон горьдоод байхаар хөх их эмзэг болчих юм. Хөхөн дотор бэрсүү үүсээд тэр нь өвдөөд бас хөхүүлэхгүй хэдэн цаг болчихоор өвчин ороод бэрсүү үүсчих юм. Бүр их өвдөөд байхаар нь сонгидо эмнэлэгийн хөхний мэс заслын эмчид үзүүлсэн чинь хөхүүлсэнийхээ дараа хөхөө сулартал сааж байх хэрэгтэй гээд гэртээ ирээд гараа саасан боловч сүү үлдээд байхаар нь өдөржингөө судалж байгаад (интернет, эмч, ээж нараас) хөхний сүү задгайруулахгүй мөн хөхний толгой хагалдаггүй гээд Pigeon-ний гар саалтуур авлаа.

Надад их таалагдсан. Саах үед хөхний толгой өвдөхгүй. Сав нь шууд соск болдог. Соск нь хөхний толгой шиг хэлбэртэй болохоор манай 2 сайн ууж байгаа.
Гадуур гарсан үедээ цүнхлээд авбал зүгээр санагдсан.
Автомат хөх саагч амар боловч хөхний толгой хагалаад бас сүү задгайрчихдаг юм билээ.
Саахаасаа өмнө хөхний толгойгоо тосолчихвал зүгээр санагдсан. Юмыг яаж мэдэх вэ хагарахаас сэргийлээд хэрэгтэй.

Comments

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл