60x2=120 чавганцын ажил

Эмээ маань хүүхэд томрох лүд юмаа гэдэг байж билээ. Энэ үгийг одоо л ойлгож эхэлж байна. Миний үрс томрох тусмаа өөрсдийнхөөрөө байх гэдэг боллоо. Бүүвэйлэгч дээрээ суухгүй гэж уйлна. Болохгүй гэсэн болгонруу зүтгэнэ. Юм урна. Ээж аавыгаа хазна маажина, үс зулгаана. Аав нь ажилдаа шарх сорив болсон хүн хааяадаа явна. Ажлынхан нь эхнэр нь гэж аймар мааждаг хаздаг хүн байдаг гэж бодох вий дээ хэхэ. Энд тэнд эрх дураараа мөлхөж эвдэж хэмхэлж байх дуртай.

Comments

  1. Хөөрхөн юм бэ, санаагаар болдог бол чам шиг ихэр хүүхэд гаргачих юмсан тэгээл жаран чавганцын ажил хийхийг нь хараад л ингээд бичээд сууж байна :)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл