Цаанаасаа л сурчихдаг юм байна аа

Үрс маань өөрсдөө хоолоо иддэг болсон. Хааяадаа л аав ээж 2 нь хооллож байгаа. Халуун хоолыг үлээгээд иддэг болсон хөөрхөн юмаа хэхэ. Өмд оймсоо өөрсдөө өмсөж сурч байна.

Аавтай сагс, хөл бөмбөг үзсээр байгаад сагс, хөл бөмбөг зурагтаар гарахаар гоол, алдаа гээд орьлолдоод сүртэй ш дээ. Өнгөрсөн амралтын өвөөгийндөө очиж ирсэнээс хойш дүү нь ахтайгаа хөөцөлдөж гүйхээрээ "аллаа" гээд зугатдаг болчихож, бодбол өвөөгийнд нь ах эгч нар нь тэгж тоглосон юм байлгүй. Өдөр бүр шинэ үг хэлж хөөрхөн хөөрхөн үйлдэл гаргаад эгдүү хүргээд хайр ундарсаар л өдөр өнгөрөх юм даа.

Comments

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл