Нэгнийгээ л гэх юм даа

Миний 2 үр аав ээжээсээ хол байгаа болохоор бүр нэгэндээ амь болжээ. Хоол идэхээрээ нэгнийгээ дуудаж ирж суулгаад л байгаа сурагтай. Бас болоогүй нэгнийгээ уйлахаар очиж аргадаад гарыг үнсэж байна гэнэ шүү. Ижилээрээ ирсэн үрс маань нэгнийгээ халамжлаад нэг талаар аав ээждээ сэтгэлийн тайвшралыг өгч байна шүү. Одоо нэг сар гүрийчих юм бол үрс дээрээ очлоо доо.

Нөхөр бид 2 одоохондоо тус тусын сургуулийнхаа дотуур байранд амьдарч байгаа. Амралтын өдрөөр би нөхөр дээрээ очдог юм. Өчигдөр 2лаа гадуур дэлгүүр хэсэж байгаад би хямдарсан гутал цамц болгоныг очиж үзээд авна гээд тэгсэн нөхөр өмсөх юм зөндөө байхад хэрэгтэй хэрэггүй юманд мөнгө үрэх гэлээ гээд намайг жаахан зэмлэв. Би ч гомдохдоо хурдан юм болохоор ганц 2 дотуур хувцас аваад уурандаа метронд суугаад өөрийнхөө дотуур байрлуу явлаа гээд уурлаад нөхөр аргадаад л та 3ийнхөө төлөө л би мөнгө хэмнэх гэсэн ш дээ, гээд битгий яв гээд гуйгаастай. Би ч арганд  нь орохгүй шууд метронд суучихсан хэхэ. Тэгээд метрогоор явж байсанаа уур гараад нөхрийгөө өрөвдөөд эхнэрээ уурлуулчихсан гээд гунигтай байгаа даа. Оройн хоолны цаг болчихсон өлсөж байсан байхдаа очиж хоолыг нь хийж өгдөг байж гээд өөрийгөө зэмлэв.Хүний нутагт хэрэггүй юман дээр уурлах юм угаасаа л миний буруу ч дээ, хэрэгтэй хэрэггүй юм авчихаад өмдөггүй байж гээд өөрийгөө зэмлээд, дотуур байрныхаа гадаа ирчихээд нөхөрлүүгээ залгаад хайрыгаа уучлаарай миний буруу байж, би буцаад очлоо метроны буудал дээр тосож аваарай гээд буцаад л явлаа ш дээ. Одоо бодохоор инээд хүрээд байх юм. Хаа ч явсан нэгнийгээ гэх энэ сэтгэлийг яалтай.

Comments

  1. hehe, gehdee uur ni garsan bol sain baina aa. bi bol esregeeree hemneh gedeg zantai. umsuhgui bj, olon yumaar yah geed bgaan geed l uglene shuu de.
    bi bas haaya uurlaj zuruudluud buruu tiishee alhdag yum, kkk. nuhur daraa ni shoolood bdg, haachih gej bgaan, buruu tiishe alhaad geed l. kkk

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл