Үнэ цэнэ нь үл мэдэгдэх шагнал урамшуулал
Өчигдөр цуг сурдаг оюутан маань "та шилдэг оюутанд материалаа өгөөч" гэлээ. Нэг талаар намайг үнэлж байгаа нь сайхан боловч нөгөө талаар надад их зүйл бодогдуулсан (сөрөг)орой боллоо. Эгч нь ч шилдэг оюутан болохоор гавьяа байгуулсан юм алга даа гэлээ. Өмнөх жилийнхээс харахад бараг л дүнгийн дундаж нь 3аас дээш бол хэдэн юан төлөөд авчих юм билээ. Надад нэг л таагүй сэтгэдэл төрөөд байдаг юм. Залуучууд бид чинь үнэ цэнэ нь үл мэдэгдэх шагнал урамшуулалд ямар ч дуртай юм билээ дээ. Залуучууд бид өөрсдийгөө арай л дутуу үнэлээд байх шиг. Ёр нь гадаадад сурч байгаа оюутан бидний хувьд 3 дээш үнэлгээтэй байх нь шагнуулаад байх зүйл биш, энэ бол зүгээр л байх ёстой зүйл. Та 3 дээш үнэлгээ авч чадахгүй бол сурч буй мэргэжилдээ тэнцэх чадаж байгаа эсэх талаараа л бодох хэрэгтэй байх. Энэ үнэ цэнэ нь үл мэдэх шагнал, медалиудаас залуучууд бид татгалзаж байж л өөрсдийгөө бодитоор үнэлэх цаашлаад бид өөрсдийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэх байх даа. Нүглийн нүдийг гурилаар хуурахтай ади...