Сармистай, ногоотой зутан
Сармисыг 2 хүртлэх насны хүүхдэд өгч болохгүй гээд байх юм билээ. Үрс маань 2 хараахан хүрээгүй ч хааяа нэг хоолонд нь сармис өгч ханиаднаас сэргийлж байя гэж бодлоо. Намар оройшоод Монгол ногоо маань олдохоо байжээ. За ингээд өвөл болоод ирэхээр Хятад ногоо ч хүчээ авч Монгол ногоо олдоно гэж нүдний гэм болно шүү дээ. Ямарыг нь ч мэдэхгүй хятад ногоо идэж байхаар сайхан ааруул, аарцаа буцалгаж уулгаад л өвөлжинө дөө. Бас жаахан жимс хөлдөөж авсан түүнийгээ л өгнө дөө. Оргио тахианы цээж махаар зутан хийсэн. Ямар ч химийн бордоо ашиглаагүй байгалиа тахиа гэсэн шүү. Бусад гадуур зарж байгаа тахиаг бол мэдэхгүй ээ. Олдсоноор нь төмс, байцаа, лууван мэдээж сармисаар зутангаа хийлээ.