Сармистай, ногоотой зутан

Сармисыг 2  хүртлэх насны хүүхдэд өгч болохгүй гээд байх юм билээ. Үрс маань 2 хараахан хүрээгүй ч хааяа нэг хоолонд нь сармис өгч ханиаднаас сэргийлж байя гэж бодлоо. Намар оройшоод Монгол ногоо маань олдохоо байжээ. За ингээд өвөл болоод ирэхээр Хятад ногоо ч хүчээ авч Монгол ногоо олдоно гэж нүдний гэм болно шүү дээ. Ямарыг нь ч мэдэхгүй хятад ногоо идэж байхаар сайхан ааруул, аарцаа буцалгаж уулгаад л өвөлжинө дөө. Бас жаахан жимс хөлдөөж авсан түүнийгээ л өгнө дөө. 

Оргио тахианы цээж махаар зутан хийсэн. Ямар ч химийн бордоо ашиглаагүй байгалиа тахиа гэсэн шүү. Бусад гадуур зарж байгаа тахиаг бол мэдэхгүй ээ. Олдсоноор нь төмс, байцаа, лууван мэдээж сармисаар зутангаа хийлээ.


Ногоогоо жигнэчихээр амар байдаг юм.

Тэгээд л тахианы махаа жижиг хэрчээд л сармистайгаа цуг чанаад дээр нь чанасан ногоогоо мексирдээд нэмээд л болоо.

Амт бол ванлий байна доо. Зэрэг хөргөхгүй бол манай 2 чинь сандраад л дайрчихдаг юм. Манай 2 угаасаа зутанд нугасгүй. Би бол хүүхдэдээ бэлэн витамин уулгахаасаа илүүтэй хоол хүнсээр нь витамины хэрэглээг нөхөхийг илүүд үздэг. Витамины хэрэглээний дараа тухтайхан шиг нэг бичнэ.

Comments

  1. Удахгүй ээж болно доо гэж бодож байгаа над шиг хүнд та нарын энэ бичлэгүүд үнэхээр их юм сургаж байна аа :) Үнэхээр их баярлалаа.

    Би гэртээ хөрөнгөөр тараг бүрж байгаа нэг удаад 1л сүүгээр 2 өдөрт бүрчихдэг юм. Болбол хөрөнгө олоод тараг аа гэртээ бүрээд хоёр маамуудаа өвөлжин тараг уулгаарай ;)

    ReplyDelete
  2. Охиндоо хийж өгнөө, хийж өгдөг хэлэн хоолноосоо өөрөө уйдчихсан. Манай охин зутанд дургүй талдаа, аманд ороод алга болдог юманд тургүй хэхэ, өөрөө хэл тагнайгаараа буталж идэх гээд, зутан өгөхөөр шууд залгиад дуусчихаар уурлаад байдгийн хэхэ. Гэхдээ яадгийн нэг ээлжинд зүгээр юм байна.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл