Удирдагчаа олсон
Өмнөх удирдагчийнхаа санал болгосон 6 хүнээс хэвлүүлсэн бүтээлийг харж байгаад нэгийг сонгоод очсон чинь бараг 3 цаг ярилцаж байгаад намайг авахаар болсон. Америкад боловсрол эзэмшсэн, америкийн топ сургуулиудын нэгэнд арван хэдэн жил ажиллаж байгаад ирээд 1 жил гаран болж байгаа гэнэ. Арай л ааштай хатуу санагдсан. Уулзаж гарч ирээд би юутай учирчихваа гээд сэтгэлээр навс унаастай. Одоо тэгээд гүрийгээд л байж дээ.
Зүгээрээ чанга ааштай хүн харин ч чамайг хурцалж өгөөд хэрэгтэй биш үү? Гүйгээд л байна уу бүсгүй.
ReplyDeleteЧанга багштай хүн сурах юм нь их байх гээд тайвшраад л байна. Гүйгээд л байна.
DeleteЖинхэнэ сайхан боломж, өөрийнхөө юу чаддагийг өөрөө хүртэл гайхаж хүлээж авах нь байна шүү дээ. Тэр хүний гараар дамжсаны дараа юуг л бол юуг хийж чадна гэсэн үг.
ReplyDeleteбаярлалаа тийм байх шүү.
ReplyDelete