Хэл сурах төлөлвлөгөө

Төлөвлөгөө ч гэж дээ. Би ёр нь англи хэлийг албан ёсоор заалгаж байгаагүй юм. Өөрөө л сурах гэж оролдож яваа санаатай. Тэгсэн өөрөө сурж байгаа миний хувьд хэлнийхээ түвшинг мэдэхгүй, зөв буруу сураад байгаа ч мэдэхгүй муу талууд их байна.

Тэгээд аль эрт л хүүхэд гаргаад гэртээ суухаараа л албан ёсоор хэлний сургалт юм уу оройн ангид сурах бодолтой байсан юм. Тэгсэн яасан байх нуу................................
2 үрдээ дарлуулаад юун хэлний курс манатай л байсаар байгаад ажилдаа орох дөхөөд байдаг. Бүр албан ёсны хэлний оноотой болох санаатай байсаныг ч хэлэх үү. Бодохоор л өөрийнхөө арчаагүй байдалд уур хүрээд, тэгээд 2 үрээ хараад л энэ 2гоо хүнд харуулах зүрх зориг хүрэхгүй болохоор за яахав дээ үрс маань л эрүүл ээжтэйгээ нялуураад байж байвал хэл мэл бол болох байлгүй гэж тайтгарах юм даа.

Хааяа даа үрсээ унтуулаад нээх номоо дэлгээд суудаг ч толгой бол олгой болжээ.
Тэгэхдээ яахав. Нэг сайхан өдөр албан ёсны оноо энэ тэрээ аваад баяр хөөртэй бичлэг оруулж байх биз.

Comments

  1. hehe, adil adil, bi ch bas english alban yosoor suraagu, yarij bol bur ch chadku, gehdee tavan ug tseejleh yumsan gj bodood l yavna, ehner, eej bh ch bas l te, unen zavgui l bhiin bna shd kkk

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл