Их зүйлд сургаж байна үрс маань
Хааяадаа бүр навс ядрах юмаа. Ихэр хүүхэд өсгөх гэдэг бас л амар ажил биш юм. Ядраад бүр чичрээд эхэлдэг. Сүүлийн 2 жил бүтэн нойртой хоносон шөнө алга. Жирэмсэн байхдаа дээшээ хараад ганц минут ч хэвтэж чадахгүй амьсгаа боогдох гээд хажуу тийшээ харахаар тэр талд бгаа үр минь хөдлөөд хатуураад шөнөжингөө л 2 тийш хөрвөөж хононо. Үрс маань төрөөд 1 цагийн зайтай хөхүүлсээр байгаад бараг унтахгүй. Одоо ой гарантай болсон ч нэг нь гэхэд 3-4 удаа мээмдэнэ.
Энэ ч яахав ганцаараа хардаг болохоор өөрөө ч цай хоолоо идэж амжихгүй байж байгаад л чичрээд ирэх юм.
Гэхдээ л энэ бол зовлон биш жаргал юм даа.
Хүмүүс надаас 2 хүүхдээ хараад зовж байна уу гэхээр үгүй дээ харин ч жаргаж байна. Жаахан л ядарч байгаа гэдэг.
Нээрээ л би жаргаж байна.
Мундаг
ReplyDelete