Баас харж баярлана чинээ санасангүй

Миний том үр сая хатуу мушиглан баалаа хэхэ. Нээрээ баас харж баярлана чинээ санасангүй явлаа зарим хүнд таагүй санагдах ч надад бол бодит байдал ийм л байна.

За хэд хоног ёстой үгээ хэллээ. Гэнэт манай 2 бөөлжөөд гүйлгээд сандаргалаа. Амралтын өдөр байсан тул хувийн эмнэлэгт үзүүлж эмчилээ хийлгэж арай гайгүй болонгуут нь амралтанд авч яваад дахиулаад сүүлдээ цустай баагаад сандаргалаа.

Эмч болгон өөр өөр онош тавина, өөр өөр эмчилгээ бичиж өгнө. Яг алинд нь итгэх нь аав ээжийн таалал мэд гэж байгаа юм даа. Энэ асуудал надад үнэхээрийн хэцүү байдаг.

Уг нь анхнаасаа нэг хувийн эмнэлэгт үзүүлдэг тэр эмчдээ их итгэл төгс байдаг юм. Тэгтэл амралтын өдөр тэр эмч маань ажилахгүй байж таараад өөр нэг хувийн эмнэлэгт үзүүлтэл учиргүй сүржигнээд хэвт гээд айлгаад баахан эмчилгээ бичээд энэ ч яахав.

Эх нялхасийн хүлээн авахад үзүүлтэл гэдэсний халдвар байна халдварт яв гээд халдварт болохоор манай талын юм биш байна эх нялхас яв гээд л....... гуйж байгаад баасаа халдвартад шинжилгээнд өгөөд амралтын өдөр эхэлж бсан тул үзүүлдэг эмчийнхээ эмчилгээг сонгоод хийж эхлээд амралтын 2 өдөр арай гайгүй болоод нэг дэхь өдөр халдвартад өгсөн шинжилгээ зүгээр гараад эргэлзээ тайлагдлаа ш дээ.

Ямар ч байсан хоолны дэглэм 14 хоног барь гэсэн болохоор ногооны зутан, тос багатай боорцог, тасалсан гурилтай шөл гэх мэтхэн хоолоор дагнаж байна даа. Тэгтэл өнөө өглөө яасан байх нь уу хэхэ

Comments

  1. Сайн нягтлаагүй байж ийм өвчин тийм өвчин гээд хүн айлгаад байдаг эмч нар бас арай хэтэрхий шүү. Хэдэн жилийн өмнө эмнэлэгт хэвтэж байсан аавд эмч нь " Өнөө маргаашгүй болсон байна, гэрийнхэнийгээ хурдан уулзуул " гэж хэлсэн байж билээ. Ийм хүмүүсийг эмч гэх үү, арай л бүдүүлэг шүү.

    ReplyDelete
  2. Сайн нягтлаагүй байж ийм өвчин тийм өвчин гээд хүн айлгаад байдаг эмч нар бас арай хэтэрхий шүү. Хэдэн жилийн өмнө эмнэлэгт хэвтэж байсан аавд эмч нь " Өнөө маргаашгүй болсон байна, гэрийнхэнийгээ хурдан уулзуул " гэж хэлсэн байж билээ. Ийм хүмүүсийг эмч гэх үү, арай л бүдүүлэг шүү.

    ReplyDelete
  3. Манайд нэг ийм асуудал их байх юмаа. Ялангуяа хүүхэд ярьж хэлж чадахгүй болохоор өвдөх үед бшр хэцүү юмаа. Манай эмч нар баруун солгойгүй л антибиотик бичих юмаа сүүлдээ ямар ч антибиотик уусан ч эмчлэгдэхгүй.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл