Санасан гэх үү, Санагалзсан гэх үү

Би нэг хятад оюутантай цуг сурдаг байлаа. Аль хэдийн хэрсүү сууж амьдралынхаа зорилгыг баттай тавьчихсан. Ямар ч үед сандрана самгардана гэж байхгүй. Хүний эвийг олоод орчноо мэдрээд хүнтэй аятайхан харьцчихдаг нэг тийм хэзээ хэзээний амьдралд нухлуулаад санаа суучихсан юм шиг охин байлаа. Бид сар хэртэй цуг амьдарсан. Өглөө эрт босож оройн нилээн аажуу унтдаг. Тэтгэлэгийн мөнгөө хэрэгтэй хэрэггүй юманд үрээд байхгүй тооцоотой зарцуулана, тодорхой хэсгийг сар бүр тогтмол хадгалана. Үлдсэн мөнгөөрөө өөртөө зайлшгүй хэрэгтэй зүйлсээ авна. Хамгийн гол нь хоол ундандаа их анхаарна. Эрүүл мэндэд энэ сайн муу гээд их мундаг охин байжээ. Хүний нутагт надад нилээн хань болсон охин доо. Гэнэт яагаад ч юм санаад энэ дэлхийн хаана юу хийж яваа бол, хэр өөр болсон бол, нэг уулзаж суух юмсан. Хүнд нэг тийм юм бодогдуулсан санагдуулсан бас өөрийгөө дурсагдуулаар тийм нэг хүн байх юмаа.

Comments

  1. Хятад хүний хөдөлмөрч бас хурааж хуримтлуулдаг занг л манай Монголчууд сураад авчихвал гэж бодогддог юм. Хэрэв тэр найзынхаа бүтэн нэрийг мэддэг бол Weibo гээд ФБ шиг Хятадын том сайтаас найзыгаа олж болох байхаа даа.

    ReplyDelete
  2. Хятад хүний хөдөлмөрч бас хурааж хуримтлуулдаг занг л манай Монголчууд сураад авчихвал гэж бодогддог юм. Хэрэв тэр найзынхаа бүтэн нэрийг мэддэг бол Weibo гээд ФБ шиг Хятадын том сайтаас найзыгаа олж болох байхаа даа.

    ReplyDelete
  3. Нээрээ л тийм зан чанартай хөдөлмөрч хүмүүс шүү. Энэ сайтруу Монголоос болох уу

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл