Агаарлах тухай

Жирэмсэн болсоноосоо хойш амралтын 2 өдөр нөхөр бид 2 намар өвөл хавартаа богд уул, туул гол, зуслан гээд өдөржингөө агаарласан. 2 үрээ төрөөд ч яг адил амралтын өдөр гэртээ нэг өнжөөгүй. Зарим хүмүүст энэ байдал сүржиг харагдах ч бидний хувьд энэ агаарын бохирдол ихтэй хотод үр хүүхдийнхээ төлөө хийж болох хамгийн энгийн зүйлсийн нэг гэж боддог. Сүүлдээ бүр дасал болчихдог юм билээ.
Өөрсдийхөө идэж уух юмыг бэлдээд үрсээ зузаалаад л аваад явчихдаг юм. Агаарт нээх сайхан унтана.

Одоо гүйдэг болоод хаашаа ч хамаагүй гүйгээд л шороо идэх гээд л бүр ч их арчилгаатай байгаа ч хүүхэд агаарт гарахаараа нээх хөөрхөн тайван баяр хөөртэй болчихдог шүү.

Comments

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл