Posts

Showing posts from 2016

2016 ондоо баярлалаа. 2017 он сайн байна уу

2016 оны төлөвлөгөөгөө эргэн харахад 80% биеэлсэн байна. Амьдралын минь томоохон алхам болох гадаадад сурах төлөвлөгөө минь биеэлж хятадын засгийн газрын тэтгэлэгээр доктортоо сурч байна. Хань минь хотын тэтгэлэгээр бас сурч байгаа. Эргээд бодоход тэмүүлж хичээж хөдөлмөрлөж чадвар амьдрал биднийг шагнаад байдаг гэдэгт итгэдэг болжээ. 2017 ондоо 1. Мэдээж хятад хэлээ хэрэглээний хэмжээнд сайн сурах 2. Англи хэлээ advanced түвшинд хүртэл сурах 3. Өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж тодорхой хэмжээний орлоготой болох 4. Үрсээ авчирч хамтдаа амьдрах. Гэр бүлдээ хамтдаа байх цаг их гаргах 5. Олон улсын хуралд хамрагдах 6. Хятадын гайхалтай 2 газраар аялах. 1-2 улсруу үүргэвчтэй аялал хийх.

Санаад л байна үрсээ

Сүүлийн үед үрсээ мөн ч их санаж байна. Хөөрхөн шүү миний үрс гээд л цаг бүхэнд өхөөрдөх юм. 2 үрээ тэврээд унтах дээдийн жаргал шүү. Манай 2 бага байхдаа зан авир нь сар бүрээр солигдоод байдаг байж билээ. Нэг сар нь ах нь уйлаад дүү нь тайван байна. Дараа сар эсрэгээрээ. Саяхан дүү нь аав ээжийгээ санаад утсаар сайн ярихгүй харин ах нь дажгүй яриад байсан чинь одоо ах нь санаад дуугаа хураагаад дүү нь овоо яриад байгаа. Хурдан амраад үрс дээрээ очих минь.

Хүүхдийн талаарх яриа

Сүүлийн үед ажиглаад байх нээ Нөхөр бид 2 дараагийнхаа хүүхдүүдийн талаар их ярьдаг болжээ. Би: одоо 2 ихэр охинтой болчихвол гоё тээ Нөхөр: Охин ч хөөрхөн л дөө. тэгэхдээ хүү ч байсан хөөрхөн. дахиад хүү гаргаад дархан бэр болчих юм уу хайраа Би: 2 хүү 2 охинтой л больё Нөхөр:Хүүхдийн тоо зааж хэлдэггүй гэсэн шүү хайраа. Чадлаараа л олон хүүхэдтэй болно шүү. Би: Би кесараар төрсөн болохоор 3 л төрөх байхдаа. Нөхөр: Тэгвэл 2-3 ихэр байвал гоё юм байна даа. Тэгэхдээ гэдэс нь гайгүй бол 3 олон төрж болно доо хайраа. Шинжлэх ухаан хөгжиж байгаа юм чинь санаа зоволтгүй. Хааяадаа Би: 45 хүрч байгаад нэг хүүхэд гаргаад залуу хүмүүс шиг романтик байна. Нөхөр: Харин тийн. Ёр нь олон хүүхэд л  нэг нэгэндээ түшигтэй их зүгээр.

Нэгнийгээ л гэх юм даа

Миний 2 үр аав ээжээсээ хол байгаа болохоор бүр нэгэндээ амь болжээ. Хоол идэхээрээ нэгнийгээ дуудаж ирж суулгаад л байгаа сурагтай. Бас болоогүй нэгнийгээ уйлахаар очиж аргадаад гарыг үнсэж байна гэнэ шүү. Ижилээрээ ирсэн үрс маань нэгнийгээ халамжлаад нэг талаар аав ээждээ сэтгэлийн тайвшралыг өгч байна шүү. Одоо нэг сар гүрийчих юм бол үрс дээрээ очлоо доо. Нөхөр бид 2 одоохондоо тус тусын сургуулийнхаа дотуур байранд амьдарч байгаа. Амралтын өдрөөр би нөхөр дээрээ очдог юм. Өчигдөр 2лаа гадуур дэлгүүр хэсэж байгаад би хямдарсан гутал цамц болгоныг очиж үзээд авна гээд тэгсэн нөхөр өмсөх юм зөндөө байхад хэрэгтэй хэрэггүй юманд мөнгө үрэх гэлээ гээд намайг жаахан зэмлэв. Би ч гомдохдоо хурдан юм болохоор ганц 2 дотуур хувцас аваад уурандаа метронд суугаад өөрийнхөө дотуур байрлуу явлаа гээд уурлаад нөхөр аргадаад л та 3ийнхөө төлөө л би мөнгө хэмнэх гэсэн ш дээ, гээд битгий яв гээд гуйгаастай. Би ч арганд  нь орохгүй шууд метронд суучихсан хэхэ. Тэгээд метрогоор явж байсанаа уур г

Эхлэсэн...

Хятадад ирсэнээсээ хойш өглөө 6 цагт босоод гүйж байгаа. Ойролцоогоор 1км урттай тойрог замыг 5 удаа тойрч гүйгээд сунгалтын дасгал хийж байгаа. Оройд 3 тойрог алхаад унтаж байна. Энд хөгшин залуугүй гүйж алхдаг нь таалагдаж байна. Ихрүүдээ гаргаснаас хойш дасгал хийгээгүй болохоор энэ гэдэс бол умс шиг юм байгаа хэхэ.  хэзээ өмнөх шигээ болох юм бүү мэд ээ. Хичээл 8 цагт орж байгаа болохоор өглөө 6 цагт гүйгээд 6.30д орж ирээд шүршүүр  ороод нүүр амаа будаад, жаахан цай уугаад гарахад яг болоод байгаа.

Хятад ирээд төрсөн сэтгэдэл

Сурахаар хятад ирсэн. Уг нь ихрүүдээ араасаа авах төлөвлөгөөтэй ирсэн чинь бодож төсөөлж байсанаас өөр нөхцөл байдал угтлаа. Цэцэрлэг нь үнэтэй (сарын 2000-3000 юан) болохоор ихэр хүүхэд явуулна гэдэг санхүүгийн хувьд хүндрэлтэй санагдаж байна. Бас сургууль маань дотуур байрандаа гадны хүнтэй хамт байхыг зөвшөөрдөггүй болохоор гадуур байр хөлсөлж гэр бүлээрээ байна гэдэг бас л үнэтэй тусах шинжтэй. Энд цагийн ажил олддоггүй гэсэн болохоор ажил хийж мөнгө олно гэдэг бол бүр ч худлаа. Энд ирээд анзаарсан зүйл гэвэл үйлчилгээ талдаа бол яг манайхтай төстэй санагдсан. Бас гадаад оюутанууддаа гэр бүлээрээ амьдрах боломжийг олгох тал дээр хойрго ханддаг санагдаж байна. Юм нь санасаныг бодвол үнэтэй санагдсан. Одоогийн байдлаар бол сурахаар хятад улсыг сонгосондоо сэтгэл дундуур байгаа. Цаашдаа энэ байдал эсрэгээрээ эргэхийг үгүйсгэхгүй учир сураад л байхаас.

Цэцэрлэгт явсан нь

Image
Миний үрс 12 сараас цэцэрлэгт явж эхэлсэн. Эхний 2 долоо хоног болж үнэхээрийн хэцүү байсан. Үрс маань орилж үлдээд ээж аавын сэтгэл бол урагдаастай. Өдөржингөө л үрсийн маань уйлж үлдсэн төрх нүдэнд харагдаад хэцүү юм билээ, хурдхан шиг л цэцэрлэг тарах цаг болоосой гэж боддог юм билээ. Одоо тэгээд хүүхэд болгон л цэцэрлэгт явах энэ давааг давахаас хойш гээд өөрсдийгөө тайвшруулаад зүтгүүлээд байлаа. Тэгээд өдөр өдрөөр дасаад сүүлдээ баяртай гээд ордог болсон. Ихэр хүүхэд бас хөөрхөн юмаа нэгэндээ ханьтай, цэцэрлэгийн багш нь манай 2 бүр өхөөрдөөд байдагийн"Хоолны цаг болохоор сандраад нэгнийгээ хайгаад гүйгээд сүйд болдог гэсэн" бас болоогүй ээ нийлж хүүхэд зодоостой л байна. Одоо цэцэрлэгтээ явна гээд дуртай болсон.