Үрс маань 3 нас хүрлээ.

2 үрийнхээ 3 наснынх нь төрсөн өдрөөр аав ээж 2 нь цуг байж тэмдэглэж чадсангүй ээ. Үрсийнхээ үйлдэл бүхнийг харж хэрхэн том болж байгааг нь харж амьдрана гэдэг л аз жаргалын нэг том хэсэг юмуу даа.



Өвөө эмээ, ах эгч нар нь төрсөн өдрийг нь сайхан тэмдэглэж өглөө.
Манай ихрүүдийн ах нь өгсөн бэлгүүдийг нь тэр дор нь задлаад идэж уухыг уугаад задлаад задлаад хаячихсан. Хүмүүсийн өгсөн мөнгөнүүдийг тоож байгаа ч юм байхгүй ширээн дээр хаячихсан байсан.
Харин дүү нь болохоор өгсөн мөнгөнүүдийг нь өмднийхээ хармаанд хийгээд чихэр жимсийг нь  уутанд хийгээд үүрчихсэн явж байсан. Тэгсэнээ өвөөдөө өгч шкафанд хийж хадгалуулаад бага багаар идэж байгаа.
Ингээд бодохоор ихэр хүүхэд ч гэсэн өөр өөрийн гэсэн онцлог зан араншинтай нь харагдаж байгаа юм. Тийм болохоор ихэр хүүхдүүдийг яг адилхан байлгах гэж шаардахгүй. Өөр өөр ертөнц гэдгийг хүлээн зөвшөөрч хооронд нь хариулж болохгүй санагддаг.


Comments

  1. хөөрхөн маамаануудад сайхан ээж аавд нь төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл