Сүүлийн үед уншсан номнууд-1

Би ер нь ном уншихдаа агуулганд нь ач холбогдол өгдөг бололтой, уншсан номнуудынхаа гол дүр болон туслах дүрүүдийнхээ нэрийг мартчихдаг юм. Хааяа уншсан номныхаа талаар ярилцах гэхээр  гол дүрүүдийн нэрийг нь санахгүй хэрнээ дүрүүдийнхээ мөн чанар, зан чанарыг нь санаад тэрүүгээр нь ярих гээд байх юм. Ёр нь бол сүүлийн үед номыг метронд явахдаа уншдаг болж дээ.
1. Б.Сарантуяа "Сорхугтани" роман
Би энэ номыг уншихдаа салж чадахгүй их шимтэж уншсан. Өөрөө ээж хүн болоод уншиж байгаа болохоор ч тэр юм уу. Ёр нь их дажгүй бичигдсэн ном байна лээ. Өгүүлбэр хоорондоо уялдаатай, утга хоорондоо авцалдаатай. Нэг л тийм "уусаад уусаад" л уншаад дуусгасан.
Ухаантай, ухамсартай, чадалтай эмэгтэй хүн улс оронд ямар хэрэгтэйг тод харуулсан ном. Дээр нь эмэгтэй хүний сэтгэлийн хат гэж ямар агуу зүйл болохыг зүрхэнд мэдрүүлтэл бичсэн байна лээ. Уйлахдаа уйлж, омогшихдоо омогшиж л уншсан.  Зохиолыг уншиж байхдаа зохиолчыг биширч байлаа. Энэ зохиолыг уншаад дууссаныхаа дараа хүнд боловсрол мэдлэг ямар хэрэгтэйг түүнийгээ амьдралд хэрхэн хэрэгжүүлэхийг давхар сануулаад байгаа санагдсан.

2.  Анне Франк "Залуу охины өдрийн тэмдэглэл"Энэ номыг уншиж байхдаа арван жилдээ байхдаа уншиж байсан бол гэж бодсон. Миний харж байгаагаар хүнд ямар нэгэн зохиолыг уншихад тохиромжтой нас гэж байдаг санагддаг. Би арван жилд уншиж байсан зохиолууддаа юу гарч байсаныг нь нэг бүрчлэн санадаггүй ч тухайн үед авч байсан мэдрэмж маань одоо хэр нь хадгалагдсаар л байдаг. 

Энэ номыг Аннетай ойролцоо насанд байхдаа уншсан бол минй өөртөө авах мэдрэмж сая уншсанаас илүү гоё хийгээд өвөрмөц байх байсан гэдэгт бат итгэлтэй байна. Тиймээс хүүхдүүдээ 7 юмуу 8 ангид орох үеэр нь энэ номыг уншуулна гэж бодож байна. 
Дайн гэж ямар аймшигтай болох, тэр бүхэнд хүүхэд хохирохоос эхлээд хүүхдийг хүсэл мөрөөдөлийг нь биелүүлэх боломж олгохгүй аваад одох тэр мэдрэмж. Хүүхэд ямар ч буруугүй шүү дээ. Анне дайн дуусна гэдэгт итгэж, тэр хоргодох байрандаа хэл сурч ном уншиж басхүү дурлаж байсан энэ чинь л хүүхэд.

3. Томас Майн Рид "Морь унасан толгойгүй хүн"
Надад энэ зохиолыг унших боломж олдоогүй өдий хүрчээ. Унших боломжийг бий болгож болох л байсан гэхдээ би яагаад ч юм уншаагүй өдий хүрчээ. Би бас л арван жилдээ байхдаа уншсан бол арай л өөрөөр хүлээж авах байсан байх. Нээх гоё байгаагүй. Их зүйлсийг хүлээж байсан болохоор тэр байх. Ёр нь иймэрхүү зохиолыг арван жилдээ л унан тусан уншаад тэр мэдрэмжээ насан туршдаа хадгалчихаар гоё байдаг.

дараа үргэлжлүүлнэ. 

Comments

  1. Сорхугтани гоё зохиол байна лээ. Морь унасан толгойгүй хүнийг харин одоо нэг унших сан.

    ReplyDelete
  2. Элс цасыг шинээр хэвлүүлсэн байна лээ. Сая очиход манай найз бэлэглээд, уншсануу? уншаагүй бол уншихад гоё ном доо.

    ReplyDelete
  3. Сорхугтани-г уншсаан, бид л их тэвчээртэй байх хэрэгтэйм шиг байгаам тэ. хэхэ

    Морь унасан толгойгүй хүнийг арван жилдээ уншсан бол шаал өөрөөр хүлээж авна. Би тэр үнсүүлдэг хэсгийг хэд ч уншиж байв, хэхэ.

    Харин Анне-и номыг уншаагүй, тэгж байгаад боломж гарвал уншина аа.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл