Хямдхан

Өчигдөр 5 настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн гэсэн мэдээг уншаад одоо хүртэл сэтгэл санаа тавгүйрхэж хоолой зангирч нүдэнд нулимс цийлэгнээд байж юм. Яагаад яагаад яагаад…
Хойд аав нь согтуу ирээд хувцасаа тайл гээд нөгөөдөхөө хийсэн аймар өвдсөн зөндөө уйлсан гээд өвдөөд явж чадахгүй байгаа тэр бяцхан охин ярьсан байх юм, юунд буруутай гэж ийм зовлон амсана вэ. Арчааргүй аав ээжийн охин болж төрсөн дөө юу, арчаагүй Монголын энэ нийгэмд төрсөндөө юу… 
Адгуус амьтад ч ийм юм хийхгүй ээ.

Сүүлийн үед хямдхан хүмүүс ямар их ихсэнэ вэ,  бид ямар нийгэмийг үүсгээд байна вэ.

Бидний эргэн тойронд хямдхан хүмүүс ихсэжээ.

Бид гэр бүл болохдоо том хариуцлага үүрэхээ мэдэхгүй зүгээр л гэрлэчихдэг. Тэгээд таарч тохирохгүй байна гээд салдаг, тэгээд хэн хохирох уу, үр хүүхэд л хохирно.   Ийм орчинд өссөн хүүхэд ямар хүн болж өсөх үү?

Судалгаануудаас харж байхад эцэг эх нь салсан гэр бүлд өссөн хүүхдүүдийн ихэнх нь буруу замруу хазайсан байдаг. Энэ бол хүүхдийн биш эцэг эх бидний л буруу. Ингээд л бид өөрсдөө буруу нийгмийг бий болгоод байгаагаа ойлгодоггүй.  

Comments

  1. Бид өөрсдөө буруу нийгмийг үүсгэж байгаа нь үнэн. Элэг бүтэн өслөө ч гэсэн, гэр орондоо хэрхэн хүн залилах, яаж хэдэн төгрөг хүнээс салгах, хэн надад бэлэн зүйл өгөх бол гээд л, жингийн туухайгаа хүртэл хиймэлээр цутгаж хүмүүсийг хуурч багаар жигнэж өгч, эсвэл хулхи зүйлээр аргацааж, эсвэл хүнд хэлсэндээ хүрэхгүй итгэлийг нь алдах энэ бүхнийг хүүхдүүд өнөөдөр хараад аан ингэж болдог юм байна гэж л өсч байгаа байх даа.
    Манайхан хариуцлага хүлээж хүлээлгэж л сурмаар байгаа юм даа.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хоолой нь өвдөөд

Толгойнынх нь далийг яаж засах вэ

Lab meeting - ийн дараах хүүрнэл