Lab meeting - ийн дараах хүүрнэл
Манай лаб 7 хоног бүрийн нэг өдөр хуралтай байдаг юм. Тэр өдөр бөөн стресс болдог. 7 хоногт юу хийсэнээ танилцуулаад шинээр юу хийх гэж байгаагаа яриад тэгээд проф баахан асуулт асуугаад (туршилт болон онолын) загнахыг нь загнаад, тайлбарлахыг нь тайлбарлаад, зарим нэгийг нь уйлтал нь загнана. Бүгд л түгшээстэй. Проф өнөөдөр жаахан ууртай байсан. Өнөөдрийн хурал дуусаад би амрахыг зөвшөөрсөн хуудсанд гарын үсгийг нь авах гэсэн чинь нээх сүртэй "Чи удаан байна шүү, чамайг амраахгүй гэснээ заза тоглосон юм сайхан амраарай гээд гарын үсгээ зураад өгнө лээ". Манай лаб-ын хэд чамайг проф амраахгүй гэсэн үү гээд бөөн яриа болж байна. Манай хэд хүний муунд дуртайг хэлэх үү, Заримдаа хийж байгаа туршилтаасаа болоод сүпер стрессдэх юмаа. Амралтын өдөр ч амрахгүй зүтгээд байхад хүссэн үр дүн гарахгүй болохоор тэгээд л бөөн стресс бухимдал. Бид хурлын дараа проф-ийнхоо чанга хатууг гайхан ярьж бусад оюутануудын жаргалтайг баахан ярив. Проф өмнөх хурал дээр намайг gene editing-гээ ө...